Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2018 оны 02 сарын 02 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот

ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИЙН ТЭТГЭВЭР,

ТЭТГЭМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД

ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “дараалсан 5 жилийн цалин хөлсний нийлбэрийг 60-д” гэснийг “дараалсан 7 жилийн цалин хөлсний нийлбэрийг 84-т” гэж, “5 хүртэл жил” гэснийг “7 хүртэл жил” гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.Энэ хуулийг 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             М.ЭНХБОЛД