Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2006 оны 06 сарын 29 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот

АЯЛАЛ  ЖУУЛЧЛАЛЫН ТУХАЙ  ХУУЛЬД

ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Аялал жуулчлалын тухай хуулийн 16 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай дараахь заалт, хэсэг нэмсүгэй:

1/ 16 зүйлийн 1 дэх хэсгийн 8 дахь заалт:

            “16.1.8. аялал  жуулчлалын дэд бүтцийг хөгжүүлэх, Монгол  орныг гадаад, дотоодод сурталчлах үйл ажиллагааг санхүүжүүлэх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх;”.

2/ 16 зүйлийн 2  дахь хэсэг:

“16.2.Энэ хуулийн 16.1.8-д заасан үйл ажиллагааг гадаад улс, олон улсын байгууллага, түүнчлэн   гадаадын болон дотоодын аж ахуйн нэгж, байгууллага,   иргэдийн хандив, тусламж, хуулиар хориглоогүй бусад эх үүсвэрээс санхүүжүүлж болно.”.

Хэвлэх

2 дугаар зүйл.Аялал жуулчлалын тухай хуулийн 16.1.8-16.1.14 дэх заалтын дугаарыг “16.1.9-16.1.15” гэж тус тус өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.Аялал жуулчлалын тухай хуулийн 14.1.4 дэх заалт, Тавдугаар бүлгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

4 дүгээр зүйл.Энэ хуулийг Засгийн газрын тусгай сангийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Ц.НЯМДОРЖ