Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2012 оны 05 сарын 09 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот

БАГА, ДУНД БОЛОВСРОЛЫН ТУХАЙ

ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ

ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Бага, дунд боловсролын тухай хуульд дор дурдсан агуулгатай дараах хэсэг нэмсүгэй:

1/12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэг:

“12.8.Төрийн өмчийн олон улсын хөтөлбөрийн сургалттай ерөнхий боловсролын сургуулийн бүтэц, орон тоо, дүрмийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.”

Хэвлэх

2 дугаар зүйл.Бага, дунд боловсролын тухай хуулийн дараах хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

1/7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэг:

“7.2.Бага боловсролыг 5, суурь боловсролыг 9, бүрэн дунд боловсролыг 12 жилд тус тус эзэмшүүлнэ.”

2/12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэг:

“12.3.Ерөнхий боловсролын сургууль нь ердийн, төрөлжсөн, гүнзгийрүүлсэн, тусгай, олон улсын хөтөлбөрийн сургалттай гэсэн хэв шинжтэй байна.

3/14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэг:

“14.1.Урлаг, спорт, зохион бүтээх зэрэг чиглэлээр суралцагчийн авьяас, чадварыг багаас нь хөгжүүлэх зорилгоор байгуулсан ерөнхий боловсролын сургуульд тусгай хөтөлбөрийн дагуу явуулж буй сургалтыг төрөлжсөн сургалт гэнэ.”

            4/14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэг:

           

 “14.3.Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан хөтөлбөрийн дагуу явуулж байгаа бүх нийтийн ерөнхий боловсролын стандартаас давсан агуулга бүхий сургалтыг гүнзгийрүүлсэн сургалт гэнэ.”

            5/14 дүгээр зүйлийн 14.5, 14.6 дахь хэсэг:

“14.5.Төрөлжсөн болон гүнзгийрүүлсэн сургалттай ерөнхий боловсролын сургуулийн үлгэрчилсэн журмыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

14.6.Төрөлжсөн, гүнзгийрүүлсэн, олон улсын хөтөлбөрийн сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.”

            6/14 дүгээр зүйлийн 14.8 дахь хэсэг:

“14.8.Төрөлжсөн болон олон улсын хөтөлбөрийн сургалттай ерөнхий боловсролын сургуулийн элсэлтийн журмыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.”

Хэвлэх

3 дугаар зүйл.Бага, дунд боловсролын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсгийн “төлөвлөгөөг” гэснийг “төлөвлөгөө, хөтөлбөрийг” гэж,  9 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсгийн “Бүрэн дунд” гэснийг  “Суурь, бүрэн дунд,” гэж, 14 дүгээр зүйлийн гарчгийн “Мэргэжлийн болон гүнзгийрүүлсэн сургалттай” гэснийг “Төрөлжсөн, олон улсын хөтөлбөрийн болон гүнзгийрүүлсэн сургалттай” гэж, 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсгийн “Мэргэжлийн” гэснийг “Төрөлжсөн” гэж, мөн 14.9 дэх хэсгийн “Мэргэжлийн болон гүнзгийрүүлсэн” гэснийг “Гүнзгийрүүлсэн” гэж, 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсгийн “мэргэжлийн сургалтын дадлага, мэргэжлийн болон гүнзгийрүүлсэн” гэснийг “төрөлжсөн” гэж тус тус өөрчилсүгэй.

4 дүгээр зүйл.Бага, дунд боловсролын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгийн “мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв,” гэснийг хассугай.

5 дугаар зүйл.Бага, дунд боловсролын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэг, 14 дүгээр зүйлийн 14.2, 14.7 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

   6 дугаар зүйл.Энэ хуулийг 2012 оны 5 дугаар сарын 09-ний өдөр баталсан Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Д.ДЭМБЭРЭЛ