Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2012 оны 08 сарын 17 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот

ХҮН ХУДАЛДААЛАХТАЙ ТЭМЦЭХ

ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ

ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэг, 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэг, 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, 16 дугаар зүйлийн 16.2, 16.5 дахь хэсгийн “хууль зүй, дотоод хэргийн” гэснийг “хууль зүйн” гэж тус тус өөрчилсүгэй. 

2 дугаар зүйл.Энэ хуулийг 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             З.ЭНХБОЛД