Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2018 оны 06 сарын 21 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот

БОЛОВСРОЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ,

   ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай дараахь хэсэг, заалт нэмсүгэй:

                        1/31 дүгээр зүйлийн 31.1.12 дахь заалт:

                        “31.1.12.аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх;”

                        2/31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэг:

“31.2.Дүүргийн Засаг дарга тухайн дүүргийн боловсролын хэлтсийн даргыг нийслэл дэх Төрийн албаны салбар зөвлөлийн сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн нийслэлийн боловсролын газрын даргатай зөвшилцөн томилж, чөлөөлнө.”

Хэвлэх

2 дугаар зүйл.Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12 дахь заалтын дугаарыг “31.1.13” гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

4 дүгээр зүйл.Энэ хуулийг 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             М.ЭНХБОЛД