Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2018 оны 06 сарын 21 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот

БАГА, ДУНД БОЛОВСРОЛЫН ТУХАЙ

 ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

            1 дүгээр зүйл.Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 20.1.7 дахь заалт нэмсүгэй:

                        “20.1.7.сургуулийн барилга байгууламж дахь хоол үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай байр, талбай, тоног төхөөрөмжийг нийтийн өмчийг ашиглах, эзэмших, захиран зарцуулахтай холбогдох хууль тогтоомж, эрх зүйн актаар тогтоосон журмын дагуу нээлттэй сонгон шалгаруулалтаар зориулалтын дагуу түрээслүүлэх.”

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             М.ЭНХБОЛД