Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2018 оны 06 сарын 22 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот

БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД /ШИНЭЧИЛСЭН

НАЙРУУЛГА/ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ

ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Банкны тухай хуулийн 43 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 43.6 дахь хэсэг нэмсүгэй:

“43.6.Монголбанк хуульд заасан албадлагын арга хэмжээ авах, хяналт шалгалт хийх журмыг батална.”

Хэвлэх

2 дугаар зүйл.Банкны тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн “Төв банк /Монголбанк/-ны тухай хууль,” гэсний дараа “Банкны салбарын тогтвортой байдлыг хангах тухай хууль,” гэж нэмсүгэй.

3 дугаар зүйл.Банкны тухай хуулийн дараах хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай.

1/44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэг:

44.4.Энэ хуулийн 44.1-д заасан нэгдсэн хяналт шалгалтыг дараах байдлаар хийнэ:

            44.4.1.нэгдсэн хяналт шалгалтад хамруулах шаардлагатай банкны нэгдлийн холбогдох хэсгийг тодорхойлох;

            44.4.2.энэ хуулийн 44.4.1-д заасан хэсэгт хамаарах банкны нэгдэлд оролцогчдын үйл ажиллагаа, санхүүгийн тайлан, мэдээлэлд үндэслэн тэдгээрийн санхүү, төлбөрийн чадвар, хоорондын хөрөнгийн урсгал, нэг оролцогчоос нөгөөд оруулсан хөрөнгө, өглөг, авлага, зээл, банкны нэгдлийн оролцогч хоорондын санхүүгийн бусад хэлцэл, гүйлгээний хамаарал болон банкны нэгдлийн хэмжээнд үүсч болзошгүй эрсдэлийг тодорхойлох;

            44.4.3.банк, банкны нэгдлийн оролцогч, эсхүл банкны нэгдлийн хэмжээний санхүү, төлбөрийн чадварын байдалд санхүүгийн хянан зохицуулах эрх бүхий байгууллагаас тавьж байгаа зохистой харьцааны болон бусад шаардлагыг хангаж байгаа эсэхийг дангаар нь болон нэгдсэн байдлаар тогтоож, үнэлэлт, дүгнэлт өгөх.

2/45 дугаар зүйлийн 45.4 дэх хэсэг:

45.4.Энэ хуульд нийцүүлэн холбогдох этгээдийн нэгдлийн оролцогчийг тодорхойлох зорилгоор Монголбанк, банкны гаргасан хүсэлтийн дагуу Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага мэдээлэл өгнө.

Хэвлэх

4 дүгээр зүйл.Банкны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2, 30.3 дахь хэсгийн “онцгой дэглэм тогтоосон” гэснийг “банкны нөхцөлт удирдлага хэрэгжүүлсэн” гэж, 66 дугаар зүйлийн  66.3 дахь хэсгийн “62.2-т” гэснийг  “66.2-т” гэж, тус тус өөрчилсүгэй.

5 дугаар зүйл.Банкны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.4 дэх хэсгийн “нэгдлийн оролцогч” гэснийг, 43 дугаар зүйлийн 43.2.1, 43.2.3, 43.2.12 дахь заалтын “энэ” гэснийг, 52 дугаар зүйлийн 52.1.1 дэх заалтын “гүйцэтгэх” гэснийг тус тус хассугай.

6 дугаар зүйл.Энэ хуулийг Банкны салбарын тогтвортой байдлыг хангах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             М.ЭНХБОЛД