Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2018 оны 06 сарын 21 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот

ХАРЬЯАТЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ

ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Харьяатын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

“2.Монгол Улсын харьяат болсон, иргэний харьяаллаа сэргээн тогтоолгосон хүнд улсын бүртгэлийн байгууллага, хилийн чанадад ажиллаж байгаа Дипломат төлөөлөгчийн газар Монгол Улсын иргэний үнэмлэх олгоно.”

Хэвлэх

2 дугаар зүйл.Харьяатын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 5 дахь хэсгийн “иргэний бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага” гэснийг “улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага” гэж, 20 дугаар зүйлийн 3, 6 дахь хэсгийн “иргэний бүртгэлийн асуудал эрхэлсэн алба” гэснийг “улсын бүртгэлийн байгууллага” гэж, 26 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн “иргэний бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад” гэснийг “улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад” гэж, мөн хэсгийн “Иргэний бүртгэлийн тухай хуулийн 29.1-д заасан иргэний бүртгэл, мэдээллийн сан дахь” гэснийг “Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 6.1-д заасан иргэний улсын бүртгэлийн мэдээллийн сан дахь” гэж тус тус өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.Энэ хуулийг Иргэний улсын бүртгэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             М.ЭНХБОЛД