Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2018 оны 06 сарын 21 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот

САНХҮҮГИЙН ТҮРЭЭС /ЛИЗИНГ/-ИЙН

  ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ

  ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Санхүүгийн түрээс /лизинг/-ийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсгийн “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай” гэснийг “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай” гэж өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.Энэ хуулийг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

                                               
Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             М.ЭНХБОЛД