Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2018 оны 11 сарын 02 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот

СОЁЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ

ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Соёлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “улсын төсвийн болон” гэсний дараа “орон нутгийн төсвийн хөрөнгө,” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсгийн “улсын” гэсний дараа “болон орон нутгийн” гэж тус тус нэмсүгэй.

2 дугаар зүйл.Энэ хуулийг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             М.ЭНХБОЛД