Хэвлэх DOC Татаж авах

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2017 оны 05 дугаар сарын 10 өдөр                         Дугаар 90                          Улаанбаатар хот                   

Тогтоолд өөрчлөлт оруулах тухай

 

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, Санхүүгийн зохицуулах хорооны 2016 оны 271 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1. Санхүүгийн зохицуулах хорооны 2016 оны 271 дүгээр тогтоолоор баталсан "Банк бус санхүүгийн байгууллагын хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай” тогтоолын  1 дэх заалтыг  дараах байдлаар өөрчлөн найруулсугай.

“Банк бус санхүүгийн үйл ажиллагаа шинээр эрхлэх хуулийн этгээдийн хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг Улаанбаатар хотод 2,500,000,000/хоёр тэрбум таван зуун сая/төгрөг, Орхон аймгийн Баян-Өндөр, Дархан-Уул аймгийн Дархан сумдад 600,000,000 /зургаан зуун сая/ төгрөг, бусад аймаг, сумдад 200,000,000 /хоёр зуун сая/ төгрөг байхаар тус тус тогтоосугай”.

2. Тогтоол батлагдсантай холбогдуулан Санхүүгийн зохицуулах хорооны 2016 оны 72 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

3. Тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, хэрэгжилтэд хяналт тавьж, олон нийтэд мэдээлж ажиллахыг Ажлын алба /Т.Жамбаажамц/-нд даалгасугай.

 

 

ДАРГА                                          С.ДАВААСҮРЭН