Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр                                                                                                                                                                            Улаанбаатар хот

Дугаар 302

 

ТОГТООЛД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ


Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 10.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.“Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай” Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 3 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн “б”-гийн 5 дахь заалтын “Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар” гэсний дараа “(батлан хамгаалахын хяналт шалгалтын хэлтэстэй)” гэж нэмсүгэй.

2.Мөн тогтоолын хавсралтаар баталсан “Яамдын орон тооны хязгаар”-ын 2 дахь заалтын “64” гэснийг “75” гэж өөрчилсүгэй.

3.Засгийн газрын 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 81 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Батлан хамгаалах яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр”-ийн 3.2 дахь хэсгийн “Батлан хамгаалах яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар”-ын “Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын нэгж” гэсний дараа “(батлан хамгаалахын хяналт шалгалтын нэгжтэй)” гэж, мөн хөтөлбөрийн 3.3.5 дахь заалтын “….. эрсдэлийн удирдлагаар хангах чиг үүрэг хэрэгжүүлнэ.” гэсний дараа “Энэ нэгжийн зарим чиг үүргийн хүрээнд батлан хамгаалахын хяналт шалгалтын нэгж ажиллана.” гэж, мөн заалтын “Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга,” гэсний дараа “батлан хамгаалахын ерөнхий хянан шалгагч,” гэж тус тус нэмсүгэй.

4.Батлан хамгаалах яамны зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарт өөрчлөлт орсонтой холбогдон гарах зардлыг өөрийн эрхлэх хүрээний төсвийн багцдаа багтаан шийдвэрлэхийг Батлан хамгаалахын сайд Н.Энхболдод даалгасугай.

 

 

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД                              У.ХҮРЭЛСҮХ

 

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД                                  Н.ЭНХБОЛД