Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2015 оны 7 дугаар сарын 9-ний өдөр
Улаанбаатар хот

ТЕХНОЛОГИ ДАМЖУУЛАХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

("Төрийн мэдээлэл", 2015 он, №29)

1 дүгээр зүйл.Технологи дамжуулах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2 дахь заалтын “байгууллагад” гэсний дараа “тухайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран” гэж, 7 дугаар зүйлийн 7.7 дахь хэсгийн “аргачлалыг” гэсний дараа “тухайн асуудал эрхэлсэн” гэж тус тус нэмсүгэй.

2 дугаар зүйл.Технологи дамжуулах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.6 дахь хэсгийн “технологийн асуудал” гэснийг “тухайн асуудал” гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.Энэ хуулийг Үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             З.ЭНХБОЛД