Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр
Улаанбаатар хот

АВЛИГЫН ЭСРЭГ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

(“Төрийн мэдээлэл”, 2019 он, №13)

1 дүгээр зүйл.Авлигын эсрэг хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

“22.4.Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга гэмт хэрэгт холбогдсон, түүнчлэн энэ хуулийн 31.2-т заасны дагуу баривчлагдсан бөгөөд Улсын ерөнхий прокурор түүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай санал, эсхүл Монгол Улсын Ерөнхийлөгч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийг Улсын Их Хуралд оруулсан бол уг саналыг хүлээж авснаас хойш 14 хоногийн дотор хэлэлцэж шийдвэрлэнэ.”

Хэвлэх

2 дугаар зүйл.Энэ хуулийг 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Г.ЗАНДАНШАТАР