Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2019 оны 03 сарын 22 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот

ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН

  ХӨРӨНГӨӨР БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ

  ХУДАЛДАН АВАХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ,

ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

                                           

1 дүгээр зүйл.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:

            1/3 дугаар зүйлийн 3.10 дахь хэсэг:

“3.10.Засгийн газар, төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд дотоодын болон олон улсын санхүүгийн зах зээл дээр үнэт цаас гаргах, арилжаалах, олон улсын зах зээл, банк, санхүүгийн байгууллагаас арилжааны нөхцөлтэй зээл авахтай холбоотой үйлчилгээ худалдан авах харилцааг энэ хуулиар зохицуулахгүй.”

            2/5 дугаар зүйлийн 5.1.24-5.1.29 дэх заалт:

“5.1.24.“өөрийн хэрэгцээнд худалдан авах бараа, ажил, үйлчилгээ” гэж зөвхөн тухайн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг явуулахад шаардагдах  бараа, ажил, үйлчилгээг;

 5.1.25.“худалдан авах ажиллагааны цахим систем” гэж цахим программ хангамжийг ашиглан худалдан авах ажиллагааг төлөвлөх зохион байгуулах, тайлагнах, хяналт тавих цогц үйл ажиллагаа, мэдээллийн тогтолцоог;

                      

 5.1.26.“цахим худалдан авах ажиллагаа” гэж худалдан авах ажиллагааны цахим системийг ашиглан зохион байгуулах худалдан авах ажиллагааг;

 5.1.27.“цахим дэлгүүр” гэж ерөнхий гэрээний дагуу бараа, үйлчилгээг худалдан авахад зориулсан худалдан авах ажиллагааны цахим системийн бүрэлдэхүүн хэсгийг;

 5.1.28.“ногоон худалдан авах ажиллагаа” гэж эрчим хүч, байгалийн нөөцийн  хэмнэлттэй, эдийн засгийн үр ашигтай хэрэглээний тогтвортой байдлыг хангах, байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, хүлэмжийн хийн ялгарал болон хаягдал багатай, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, ногоон орчныг бүрдүүлэхэд чиглэсэн бараа, ажил, үйлчилгээний худалдан авах ажиллагааг;

5.1.29.“урьдчилсан худалдан авах ажиллагаа” гэж Улсын Их Хурал улсын төсөв батлах, гадаад улс, олон улсын байгууллагатай байгуулах зээл, тусламжийн олон улсын гэрээг соёрхон батлахаас өмнөх шатанд улсын төсөв, зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг урьдчилан зохион байгуулахыг.”

            3/7 дугаар зүйлийн 7.4-7.6 дахь хэсэг:

 “7.4.Захиалагч гадаад улс, олон улсын байгууллагын зээл, тусламж, улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжих төсөл, арга хэмжээг урьдчилсан худалдан авах ажиллагааны журмаар сонгон шалгаруулж  болно.

       

 7.5.Энэ хуулийн 7.4-т заасан урьдчилсан худалдан авах ажиллагааны журмыг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

7.6.Урьдчилсан худалдан авах ажиллагааны журмаар зохион байгуулах улсын төсвийн хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээний жагсаалтыг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага боловсруулж, Засгийн газар батална.”

           

4/8 дугаар зүйлийн 8.7.5 дахь заалт:

“8.7.5.энэ хуулийн 101.1-д заасан дотоодын үйлдвэрээс авах боломжтой барааг импортын бараанаас тусад нь багцлах.”

5/8 дугаар зүйлийн 8.13 дахь хэсэг:

“8.13.Ерөнхий гэрээний дагуу цахим дэлгүүрээс худалдан авах бараа, үйлчилгээг цахим дэлгүүрт байршуулснаас өөр этгээдээс худалдан авахыг хориглоно.”

                        6/101 дүгээр зүйлийн 101.4 дэх хэсэг:

            “101.4.Засгийн газар дотоодын үйлдвэрээс худалдан авах барааны жагсаалтыг баталсан тогтоолын хэрэгжилт, үр дүнд жил бүр үнэлгээ, шинжилгээ хийж,  шаардлагатай  нэмэлт, өөрчлөлтийг тухай бүр оруулна.”

                        7/20 дугаар зүйлийн 20.7.3 дахь заалт:

                        “20.7.3.тендерт оролцогчийн гаргасан гомдлыг үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн.”

            8/29 дүгээр зүйлийн 29.6, 29.7 дахь хэсэг:

“29.6.Урьдчилсан худалдан авах ажиллагааны тендер шалгаруулалтад шалгарсан тендерт оролцогчтой тухайн зээл, тусламжийн олон улсын гэрээ, улсын төсвийн санхүүжилт батлагдаагүй тохиолдолд гэрээ байгуулахыг хориглоно.

                      

 29.7.Энэ хуулийн 29.4-т заасан тендерийн хүчинтэй байх хугацаа өнгөрснөөс хойш энэ хуулийн 29.6-д заасан зээл, тусламжийн олон улсын гэрээ, улсын төсвийн санхүүжилт батлагдсан тохиолдолд тухайн тендер шалгаруулалтыг хүчинтэйд тооцно.”

            9/34 дүгээр зүйлийн 34.1.10 дахь заалт:

“34.1.10.хүнсний аюулгүй байдлыг хангах зайлшгүй шаардлагаар чанарын шаардлага хангасан тарианы үрийг үйлдвэрлэгчээс авах бол.”

            10/36 дугаар зүйлийн 36.18 дахь хэсэг:

“36.18.Энэ хуулийн 35 дугаар зүйлд заасан зөвлөх сонгох тендер шалгаруулалт хоёр удаа амжилтгүй болсон тохиолдолд шууд гэрээ байгуулж болно.”

            11/521 дүгээр зүйлийн 521.3 дахь хэсэг:

“521.3.Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүрэм болон тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтлөх журмыг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага боловсруулж, Засгийн газар батална.”

            12/55 дугаар зүйлийн 55.9 дэх хэсэг:

“55.9.Тендерт оролцогчдын гомдлыг үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн тохиолдолд энэ хуулийн 20.7.3-т заасны дагуу тендерийн баталгааг улсын орлого болгох дээд хэмжээ 20 сая төгрөгөөс хэтрэхгүй байна. Гомдлыг үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн бол тендерийн баталгааг буцаан олгоно.”  

Хэвлэх

2 дугаар зүйл.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, 10.4 дэх хэсгийн “10.1.4,” гэсний дараа “10.1.6,” гэж, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсгийн “өдөр тутмын сонин,” гэсний дараа “худалдан авах ажиллагааны цахим систем болон” гэж, 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн “хүлээлгэн өгснөөр” гэсний дараа “, эсхүл худалдан авах ажиллагааны цахим системд нийтэлснээр” гэж, 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсгийн “нээлт хийхээс” гэсний дараа “ажлын 10-аас доошгүй өдрийн” гэж тус тус нэмсүгэй.

3 дугаар зүйл.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дараах хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

            1/5 дугаар зүйлийн 5.1.23 дахь заалт:

            “5.1.23.“ерөнхий гэрээ” гэж захиалагч нь байнгын хэрэгцээтэй бараа,   үйлчилгээг нэг ба түүнээс дээш нийлүүлэгч, үйлчилгээ үзүүлэгчтэй 3 хүртэл жилийн хугацаанд үнэ болон бусад нөхцөлийг тохирч байгуулсан гэрээг.”

            2/101 дүгээр зүйлийн 101.2 дахь хэсэг:

“101.2.Энэ хуулийн 101.1-д заасан дотоодын үйлдвэрээс худалдан авах барааны жагсаалтыг үйлдвэрлэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага боловсруулж, Засгийн газар батална.”

            3/11 дүгээр зүйлийн 11.1.1, 11.1.2 дахь заалт:

            “11.1.1.тухайн бараа, ажил, үйлчилгээг гадаад шинж чанарын үзүүлэлтээр бус, зориулалт, эрчим хүч, байгалийн нөөцийн хэмнэлттэй, эдийн засгийн үр ашигтай хэрэглээ, ашиглалт, чанарын түвшин, техникийн болон тухайн бараа, ажил, үйлчилгээ нь байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, хүлэмжийн хийн ялгарал болон хаягдал багатай, ногоон орчныг бүрдүүлэхэд чиглэсэн шалгуур үзүүлэлтээр тодорхойлох;

                                             

            11.1.2.үндэсний стандарт, техникийн шаардлага, норм, норматив, дүрэм, зааварт үндэслэх, үндэсний стандарт, техникийн норм байхгүй тохиолдолд Монгол Улсын хүлээн зөвшөөрсөн олон улсын стандартад үндэслэх;

4/21 дүгээр зүйлийн 21.3 дахь хэсэг:

            “21.3.Энэ хуулийн 9.2-т заасан этгээдийн тендерийн урилгыг олон улсын худалдаанд өргөн хэрэглэгддэг хэл дээр гардаг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлнэ.”

5/22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэг:

“22.2.Захиалагч тендерийн баримт бичгийн үнийг тендер зохион байгуулах үйл ажиллагааны бодит зардлыг үндэслэн тогтоож тендерт оролцохыг сонирхсон этгээдэд уг үнээр саадгүй худалдана.”

            6/28 дугаар зүйлийн 28.7.3 дахь заалт:

“28.7.3.энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаж, энэ хуульд заасны дагуу үнэлэгдсэн тендерүүдийг бага харьцуулах үнэтэйгээс их харьцуулах үнэтэй рүү нь эрэмбэлж, хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг сонгоно;” 

            7/33 дугаар зүйлийн 33.2.1 дэх заалт:

            “33.2.1.үнийн санал ирүүлэх урилгыг энэ хуулийн 52.1.12, 53.5.4-т заасан худалдан авах ажиллагааны цахим системд зарлаж, үр дүнг тухай бүрд мэдээлэх;”

           

            8/45 дугаар зүйлийн 45.7 дахь хэсэг:

“45.7.Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, хил хамгаалах байгууллага, цагдаа, дотоодын цэрэг, хорих байгууллагын тусгай хэрэгцээний бараа, ажил, үйлчилгээг тухайн салбарын төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраар гүйцэтгүүлэх, хорих байгууллагын өөрийн хэрэгцээний ажлыг холбогдох хуулийн дагуу гүйцэтгүүлэх нь үр ашигтай гэж захиалагч үзсэн, түүнчлэн хилийн чанад дахь  дипломат төлөөлөгчийн газрын худалдан авах ажиллагааг зохион байгуулахад төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас авсан зөвшөөрлийн үндсэн дээр нээлттэй тендер шалгаруулалтын журмыг хэрэглэхгүй байж болно.”

            9/46 дугаар зүйлийн 46.1.6 дахь заалт:

“46.1.6.гүйцэтгэгчийн гэрээний үүргийн биелэлтэд чанар болон гүйцэтгэлийн хяналт тавьж, явцын мэдээллийг хагас жил тутам худалдан авах ажиллагааны цахим системд оруулах;”

10/47 дугаар зүйлийн 47.5 дахь хэсэг:

“47.5.Энэ хуулийн 47.4 дэх хэсэгт заасан үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд орох иргэний мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх, нэмэлт, өөрчлөлт оруулах, үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд томилох, тэднийг төрийн зардлаар мэргэшүүлж сургах болон ажиллах журмыг төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.”

            11/52 дугаар зүйлийн 52.1.3, 52.1.7 дахь заалт:

“52.1.3.худалдан авах ажиллагаатай холбоотой журам, заавар, аргачлал, жишиг баримт бичгийн төсөл, цахим тендер шалгаруулах журам, тендер шалгаруулалтын материалыг тухайн тендерт оролцогчдод ил болгох журам, цахим худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, тендерийн урилга, үр дүнг зарлан мэдээлэх журам, худалдан авах ажиллагаанд мэдээллийн технологи, цахим хэрэгслийг нэвтрүүлэх нөхцөл, журам батлах;

52.1.7.энэ хуульд заасны дагуу тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх журмыг батлах;”

12/55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэг:

“55.2.Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар энэ хуулийн 55.1-д заасан гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногт багтаан хянан шийдвэрлэнэ. Шийдвэрлэж хариу өгсөн асуудлаар тендерт оролцогч дахин гомдол гаргасан  тохиолдолд хүлээн авахаас татгалзана.”

Хэвлэх

4 дүгээр зүйл.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.7 дахь заалтын “гэрээ байгуулахыг баталгаажуулж” гэснийг “гэрээ байгуулах, хариуцлагатай оролцохоо баталгаажуулж” гэж, 8 дугаар зүйлийн  8.1.5 дахь заалт, 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэг, 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэг, 52 дугаар зүйлийн 52.1.12 дахь заалт, 53 дугаар зүйлийн 53.5.4 дэх заалтын “вэб”  гэснийг “цахим” гэж, 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгийн “эрх олгож болно.” гэснийг “эрх олгоно.” гэж, 10.2 дахь хэсгийн “10.1.1, 10.1.3-т” гэснийг “10.1.1, 10.1.3, 10.1.6-д” гэж, 10.1.7 дахь заалтын “50” гэснийг “30” гэж, 101.1 дэх хэсгийн “шалгаруулахыг” гэснийг “оролцуулахыг” гэж, 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсгийн “үүссэнийг” гэснийг “үүссэн болохыг” гэж, 24 дүгээр зүйлийн 24.5 дахь хэсгийн “45” гэснийг “30” гэж, 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсгийн “5-аас” гэснийг “6-аас” гэж, 29.4 дэх хэсгийн “30” гэснийг “15” гэж, 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсгийн “илгээсэн” гэснийг “зарласан” гэж, 34 дүгээр зүйлийн 34.1.1 дэх заалтын “33.4-т” гэснийг “36.18-д” гэж, 34.1.2 дахь заалтын “эрхийг” гэснийг “эрх, соёлын биет өвийг” гэж, 46 дугаар зүйлийн 46.1.5 дахь заалтын “тухайн” гэснийг “энэ хуулийн 7.6-д зааснаас бусад” гэж, 45 дугаар зүйлийн 45.4 дэх хэсэг, 48 дугаар зүйлийн 48.4 дэх хэсэг, 53 дугаар зүйлийн гарчиг, 53.1, 53.5, 53.7 дахь хэсгийн “төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага” гэснийг “Засгийн газрын худалдан авах ажиллагааны  асуудал эрхэлсэн  төрийн захиргааны байгууллага” гэж, 45 дугаар зүйлийн 45.5 дахь хэсэг, 53 дугаар зүйлийн 53.3, 53.4 дэх хэсэг, 53.5.2, 53.5.6 дахь заалт, 53.6 дахь хэсгийн “төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын” гэснийг “Засгийн газрын худалдан авах ажиллагааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын” гэж тус тус өөрчилсүгэй.

            5 дугаар зүйл.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.6, 3.7, 3.8 дахь хэсэг, 33 дугаар зүйлийн 33.4 дэх хэсэг, 52 дугаар зүйлийн 52.1.15 дахь заалт, 52.2, 52.3 дахь хэсгийг тус тус  хүчингүй болсонд тооцсугай.

            6 дугаар зүйл.Энэ хуулийг 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. 


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Г.ЗАНДАНШАТАР