Хэвлэх DOC Татаж авах

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

 

2019 оны 3 дугаар сарын 14-ний өдөр                                                                                                                  Дугаар 09                                                                                                                                               Улаанбаатар хот

 

ХАРИЛЦААНЫ РАДИО СТАНЦАД АШИГЛАХ РАДИО ДАВТАМЖИЙН ЗУРВАСЫН ХУВААРИЛАЛТ, ТЕХНИКИЙН НӨХЦӨЛ ШААРДЛАГАД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3 дах заалт, 9.1.10 дах заалт, Радио долгионы тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Харилцаа холбооны зохицуулах хорооны 2017 оны 31 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Харилцааны радио станцад ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлага”-ын 2 дугаар хавсралтад оруулах нэмэлтийг энэхүү тогтоолын Нэгдүгээр хавсралтаар, 8 дугаар хавсралтаар оруулах нэмэлтийг энэхүү тогтоолын хоёрдугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2.Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны 38 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам”-ын 3.4.1, 3.5 дугаар хэсэгт болон хавсралт-1-д оруулах нэмэлт, өөрчлөлтийг Гуравдугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

3.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан тус хорооны 2004 оны 22 дугаар тогтоол, 2011 оны 56 дугаар тогтоол, 2015 оны 65 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.

4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг тус Хорооны дарга /Г.Чинзориг/-д үүрэг болгосугай.

 

 

ДАРГА                                                         Г.ЧИНЗОРИГ

НАРИЙН БИЧГИЙН ДАРГА                              Т.НАРАНМАНДАХ

 

 

Харилцаа холбооны зохицуулах хорооны

2019 оны 09 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралт

 

Хорооны 2017 оны 31 дүгээр тогтоолын Хавсралтын 2.5 дугаар заалтанд:

 

“2.5.8 Сонирхогчийн радио станцад ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл шаардлагыг хавсралт 8.” гэж нэмж оруулах.

 

                                                                                 

Харилцаа холбооны зохицуулах хорооны

2019 оны 09 дүгээр тогтоолын хоёрдугаар хавсралт

 

 

Харилцааны радио станцад ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт,

техникийн нөхцөл, шаардлага”-д нэмэлтээр оруулсан

8 дугаар хавсралт

(2017 оны 31 дүгээр тогтоолын хавсралт)

 

Сонирхогчийн радио станцад ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл шаардлага

1.Радио давтамжийн зурвасын хуваарилалт, суваг үүсгэх

1.1.Радио сонирхогчид нь Монгол Улсын “Үндэсний радио давтамжийн зурвасын хуваарилалт”-д сонирхогчийн радио станцад зориулан хуваарилсан радио давтамжийн зурвасыг хуваарилалтыг Хүснэгт 1-т тодорхойлсон.

1.2.Сонирхогчийн радио станцыг Дэлхийн радио холбооны дүрмийн 2.38 дугаар заалтанд “Сонирхогчийн үйлчилгээ: Өөрсдийн техникийн мэдлэг чадвараа дээшлүүлэх зорилгоор холбоо тогтоох буюу техникийн судалгаа явуулдаг радио холбооны үйлчилгээ” гэж тодорхойлсон байна.

Хүснэгт 1. Сонирхогчийн радио станцад ашиглах РД-ийн зурвасын хуваарилалт, ашиглалт

ОУЦХБ-ын хуваарилалт

I бүс

Үндэсний хуваарилалт

Ашиглалт

 

135.7-137.8 кГц

ХӨДӨЛГӨӨНТБУС

ДАЛАЙНХӨДӨЛГӨӨНТ

Сонирхогч

135.7-137.8 кГц

ХӨДӨЛГӨӨНТ БУС

ДАЛАЙНХӨДӨЛГӨӨНТ

Сонирхогч

130-148.5 кц давтамжийн зурвасыг радионавигацид ашиглана

 

472-479 кГц

ДАЛАЙН ХӨДӨЛГӨӨНТ

Сонирхогчийн холбоо

Агаарын радионавигац

472-479 кГц

ДАЛАЙН ХӨДӨЛГӨӨНТ

Сонирхогчийн холбоо

Агаарын радионавигаци

Агаарын радионавигацид ашиглаж байна.

БЗРХТТ-д холбогдох журмын шаардлагын дагуу ашиглана.

 

1810-1850 кГц

СОНИРХОГЧ

1810-1850 кГц

СОНИРХОГЧ

1800-1950 кГц давтамжийн зурвасыг сонирхогчийн радио станцад Телеграф Телефон Телетайп Телехолбоо Өгөгдөл Факс-ын холбоонд ашиглана.

 

3500-3800 кГц

СОНИРХОГЧ 5.120

ХӨДӨЛГӨӨНТ БУС

ХӨДӨЛГӨӨНТ (агаарын хөдөлгөөнт үйлчилгээнээс бусад)

3500-3800 кГц

СОНИРХОГЧ

ХӨДӨЛГӨӨНТ БУС

ХӨДӨЛГӨӨНТ (агаарын хөдөлгөөнт үйлчилгээнээс бусад)

Сонирхогчийн холбоонд ашиглана

 

7000-7100 кГц

СОНИРХОГЧ

СОНИРХОГЧИЙН ХИЙМЭЛ ДАГУУЛ

7000-7100 кГц

СОНИРХОГЧ

СОНИРХОГЧИЙН ХИЙМЭЛ ДАГУУЛ

Сонирхогчийн холбооны үйл ажиллагаанд ашиглана.

 

БЗРХТТ-д холбогдох журмын шаардлагын дагуу ашиглана.

 

7100-7200 кГц

СОНИРХОГЧ

7100-7200 кГц

СОНИРХОГЧ

 

10 100-10 150 кГц

ХӨДӨЛГӨӨНТ БУС

Сонирхогч

10 100-10 150 кГц

ХӨДӨЛГӨӨНТ БУС

Сонирхогч

Богино долгионы давтамжинд хөдөлгөөнт бус хэлбэрээр холын зайн радио холбоонд ашиглана.

 

14 000-14 250 кГц

СОНИРХОГЧ

СОНИРХОГЧИЙН ХИЙМЭЛ ДАГУУЛ

14 000-14 250 кГц

СОНИРХОГЧ

СОНИРХОГЧИЙН ХИЙМЭЛ ДАГУУЛ

Сонирхогчийн холбооны үйл ажиллагаанд ашиглана.

 

 

14 250-14 350 кГц

СОНИРХОГЧ

14 250-14 350 кГц СОНИРХОГЧ

 

18 068-18 168 кГц

СОНИРХОГЧ

СОНИРХОГЧИЙН ХИЙМЭЛ ДАГУУЛ

18 068-18 168 кГц

СОНИРХОГЧ

СОНИРХОГЧИЙН ХИЙМЭЛ ДАГУУЛ

Сонирхогчийн холбооны үйл ажиллагаанд ашиглана.

 

 

21 000-21 450 кГц

СОНИРХОГЧ

СОНИРХОГЧИЙН ХИЙМЭЛ ДАГУУЛ

21 000-21 450 кГц

СОНИРХОГЧ

СОНИРХОГЧИЙН ХИЙМЭЛ ДАГУУЛ

Сонирхогчийн холбооны үйл ажиллагаанд ашиглана.

 

24 890-24 990 кГц

СОНИРХОГЧ

СОНИРХОГЧИЙН ХИЙМЭЛ ДАГУУЛ

24 890-24 990 кГц

СОНИРХОГЧ

СОНИРХОГЧИЙН ХИЙМЭЛ ДАГУУЛ

Сонирхогчийн холбооны үйл ажиллагаанд ашиглана.

 

28-29.7 МГц

СОНИРХОГЧ

СОНИРХОГЧИЙН ХИЙМЭЛ ДАГУУЛ

28-29.7 МГц

СОНИРХОГЧ

СОНИРХОГЧИЙН ХИЙМЭЛ ДАГУУЛ

Сонирхогчийн холбооны үйл ажиллагаанд ашиглана.

 

 

144-146 МГц

СОНИРХОГЧ

СОНИРХОГЧИЙН ХИЙМЭЛ ДАГУУЛ

144-146 МГц

СОНИРХОГЧ

СОНИРХОГЧИЙН ХИЙМЭЛ ДАГУУЛ

Сонирхогчийн холбооны үйл ажиллагаанд ашиглана.

 

 

430-432 МГц

СОНИРХОГЧ

РАДИОЛОКАЦИ

430-432 МГц

СОНИРХОГЧ

РАДИОЛОКАЦИ

Сонирхогчийн холбооны үйл ажиллагаанд ашиглана.

 

 

432-438 МГц

СОНИРХОГЧ

РАДИОЛОКАЦИ

Дэлхий судлал- хиймэл дагуул (идэвхитэй)

432-438 МГц

СОНИРХОГЧ

РАДИОЛОКАЦИ

Дэлхий судлал-хиймэл дагуул (идэвхитэй)

 

438-440 МГц

СОНИРХОГЧ

РАДИОЛОКАЦИ

438-440 МГц

СОНИРХОГЧ

РАДИОЛОКАЦИ

 

 

 

10-10.4 ГГц

ДЭЛХИЙ СУДЛАХ-ХИЙМЭЛ ДАГУУЛ (идэвхтэй)

ХӨДӨЛГӨӨНТ БУС

ХӨДӨЛГӨӨНТ

РАДИОЛОКАЦИ

Сонирхогч

10-10.4 ГГц

ДЭЛХИЙ СУДЛАХ-ХИЙМЭЛ ДАГУУЛ (идэвхтэй)

ХӨДӨЛГӨӨНТ БУС

ХӨДӨЛГӨӨНТ

РАДИОЛОКАЦИ

Сонирхогч

Хөдөлгөөнт бус утасгүй холболтын системд (FWA) ашиглана.

Сувгийн хуваарилалтыг ITU-R F.1568 (10.15-10.3/10.5-10.65 ГГц) зөвлөмжийн дагуу хийнэ.

 

 

 

 

 

 

10.55-10.68 МГц зурвасыг цэгээс цэгт дамжуулах хөдөлгөөнт бус системд ашиглана.

 

10.4-10.45 ГГц

ХӨДӨЛГӨӨНТ БУС

ХӨДӨЛГӨӨНТ

РАДИОЛОКАЦИ

Сонирхогч

10.4-10.45 ГГц

ХӨДӨЛГӨӨНТ БУС

ХӨДӨЛГӨӨНТ

РАДИОЛОКАЦИ

Сонирхогч

 

10.45-10.5 ГГц

РАДИОЛОКАЦИ

Сонирхогч

Сонирхогчийн хиймэл дагуул

10.45-10.5 ГГц

РАДИОЛОКАЦИ

Сонирхогч

Сонирхогчийн хиймэл дагуул

 

24-24.05 ГГц

СОНИРХОГЧ

СОНИРХОГЧИЙН ХИЙМЭЛ ДАГУУЛ

24-24.05 ГГц

СОНИРХОГЧ

СОНИРХОГЧИЙН ХИЙМЭЛ ДАГУУЛ

Сонирхогчийн радио төхөөрөмжинд ашиглана.

 

47-47.2 ГГц

СОНИРХОГЧ

СОНИРХОГЧИЙН ХИЙМЭЛ ДАГУУЛ

47-47.2 ГГц

СОНИРХОГЧ

СОНИРХОГЧИЙН ХИЙМЭЛ ДАГУУЛ

Өргөн зурвасын үйлчилгээнд сонирхогчийн холбоонд хэрэглэнэ.

 

76-77.5 ГГц

ОДОН ОРОН СУДЛАЛ

РАДИОЛОКАЦИ

Сонирхогч

Сонирхогчийн хиймэл дагуул

Сансар судлал (сансар-газар)

76-77.5 ГГц

ОДОН ОРОН СУДЛАЛ

РАДИОЛОКАЦИ

Сонирхогч

Сонирхогчийн хиймэл дагуул

Сансар судлал (сансар-газар)

Сонирхогчийн радио төхөөрөмжинд ашиглана.

76-77 ГГц-ийн давтамжийн зурвасыг Богино зайнд ажиллах радарын төхөөрөмжинд ашиглах ба гаралтын чадал нь 5 Вт-аас ихгүй байна.

 

77.5-78 ГГц

СОНИРХОГЧ

СОНИРХОГЧИЙН ХИЙМЭЛ ДАГУУЛ

РАДИОЛОКАЦИ

Одон орон судлал

Сансар судлал (Сансар-газар)

77.5-78 ГГц

СОНИРХОГЧ

СОНИРХОГЧИЙН ХИЙМЭЛ ДАГУУЛ

РАДИОЛОКАЦИ

Одон орон судлал

Сансар судлал (Сансар-газар)

Сонирхогчийн радио төхөөрөмжинд ашиглана

 

78-79 ГГц

РАДИОЛОКАЦИ

Сонирхогч

Сонирхогчийн хиймэл дагуул

Одон орон судлал

Сансар судлал (Сансар-газар)

78-79 ГГц

РАДИОЛОКАЦИ

Сонирхогч

Сонирхогчийн хиймэл дагуул

Одон орон судлал

Сансар судлал (Сансар-газар)

Сонирхогчийн радио төхөөрөмжинд ашиглана

 

79-81 ГГц

ОДОН ОРОН СУДЛАЛ

РАДИОЛОКАЦИ

Сонирхогч

Сонирхогчийн хиймэл дагуул

Сансар судлал (Сансар-газар)

79-81 ГГц

ОДОН ОРОН СУДЛАЛ

РАДИОЛОКАЦИ

Сонирхогч

Сонирхогчийн хиймэл дагуул

Сансар судлал (Сансар-газар)

Радиолокацийн радио төхөөрөмжинд ашиглана

 

122.25-123 ГГц

ХӨДӨЛГӨӨНТ БУС

ХИЙМЭЛ ДАГУУЛ ХООРОНД

ХӨДӨЛГӨӨНТ

Сонирхогч

 122.25-123 ГГц

ХӨДӨЛГӨӨНТ БУС

ХИЙМЭЛ ДАГУУЛ ХООРОНД

ХӨДӨЛГӨӨНТ

Сонирхогч

 

 

 

 

 

 

134-136 ГГц

СОНИРХОГЧ

СОНИРХОГЧИЙН ХИЙМЭЛ ДАГУУЛ

Одон орон судлал

134-136 ГГц

СОНИРХОГЧ

СОНИРХОГЧИЙН ХИЙМЭЛ ДАГУУЛ

 Одон орон судлал

 

 

136-141 ГГц

ОДОН ОРОН СУДЛАЛ РАДИОЛОКАЦИ

Сонирхогч

Сонирхогчийн хиймэл дагуул

 136-141 ГГц

ОДОН ОРОН СУДЛАЛ РАДИОЛОКАЦИ

Сонирхогч

Сонирхогчийн хиймэл дагуул

 

 

 

 

 

 

241-248 ГГц

ОДОН ОРОН СУДЛАЛ

РАДИОЛОКАЦИ

Сонирхогч

Сонирхогчийн хиймэл дагуул

 241-248 ГГц

ОДОН ОРОН СУДЛАЛ

РАДИОЛОКАЦИ

Сонирхогч

Сонирхогчийн хиймэл дагуул

 

 

248-250 ГГц

COНИРХОГЧ

COНИРХОГЧИЙН

-ХИЙМЭЛ ДАГУУЛ

Одон орон судлал

248-250 ГГц

COНИРХОГЧ

COНИРХОГЧИЙН

-ХИЙМЭЛ ДАГУУЛ

Одон орон судлал

 

       

2.Сонирхогчийн радио станцын ангилал, төрөл, хүчин чадал, бичиг баримт

2.1.Сонирхогчийн радио станц ашиглах радио давтамжийн зурвас, ажлын горим, нэвтрүүлэгчийн чадал зэрэг үзүүлэлтээр нь А, В гэж хоёр ангилах ба Хүснэгт 2-т эдгээрийн гаралтын чадлын хязгаарлалтын хэмжээг харууллаа.

2.2.Сонирхогчийн радио станцыг зориулалтаар нь дараах байдлаар ангилна. Үүнд:

  • Хувийн станц –Радио сонирхогчийн хувийн радио станц
  • Хамтын станц –Байгууллага, иргэд, клубийн радио станц
  • Дахин дамжуулагч станц –Дамжуулах орчинд оруулсан нэг буюу хэд хэдэн өсгөгч радио төхөөрөмж.

2.3.Сонирхогчийн радио станцын бичиг баримтад сонирхогчийн радио станц ашиглах эрхийн бичиг, техникийн үзлэгийн акт, холбооны журнал, QSL картын иж бүрдэл орно.

2.4.Холбооны журналд доорх зүйлс бүртгэгдсэн байна. Үүнд:

  • Холбоо тогтоосон станцын дуудлага
  • Холбоо тогтоосон огноо, цаг, минут
  • Холбоо тогтоосон радио давтамж
  • Холбоо тогтоосон төрөл
  • QSL карт явуулсан ба хүлээн авсан тухай тэмдэглэл
  • Бусад мэдээлэл (холбоо баригчийн нэр, оршин суугаа хот гм...)

2.5.Радио сонирхогч бүр холбоо тогтоосон хүн бүрдээ QSL карт илгээн холбоо тогтоосон тухай баталгаажуулна.

 

 

 

Хүснэгт 2.Сонирхогчийн радио станцын гаралтын чадлын хэмжээ

Царааны нэршил

 

РД-ийн зурвас

Горим

Радио станцын гаралтын чадлын дээд хэмжээ ангилал тус бүрт.

1

LF/MF

135.7-137 кГц

472-479 кГц

1810-2000 кГц

Телеграф

Телефон

Тоон холбоо

Дүрс дамжуулах

ангилал

 

  1. Хот, суурин дотор:

LF/MF, HF - 1500 Вт

VHF, UHF – 50-100 Вт

SHF, EHF – 10 Вт

 

  1. Хот, суурингаас гадна:

LF/MF, HF - 2500 Вт

VHF, UHF – 50-100 Вт

SHF, EHF – 10 Вт

 

Б ангилал

 

  1. Хот, суурин дотор:

LF/MF, HF - 200 Вт

VHF, UHF – 50-100 Вт

SHF, EHF – 10 Вт

 

  1. Хот, суурингаас гадна:

LF/MF, HF - 500 Вт

VHF, UHF – 50-100 Вт

SHF, EHF – 10 Вт

2

HF

3500-3800 кГц

7000-7200 кГц

10100-10150 кГц

14000-14350 кГц

18068-18168 кГц

21000-21450 кГц

24890-24990 кГц

28000-29700 кГц

3

VHF

144-146 МГц

4

UHF

430-440 МГц

1240-2450 МГц

2390-2450 МГц

5

SHF

10.0-10.5 ГГц

24.00-24.05 ГГц

6

EHF

47.0-47.2 ГГц

75.5-81.5 ГГц

119.98-120.02 ГГц

122.5-123.0 ГГц

134-141 ГГц

142-149 ГГц

241-250 ГГц

275 + ГГц

 

3.Сонирхогчийн радио станцын дуудлага

3.1.Сонирхогчийн радио станц бүр нь Дэлхийн радио холбооны дүрмийн 19 дугаар зүйлийн хэсэг II “Олон улсын хуваарилалтын сери ба дуудлага таних тэмдэглэгээ”-ний 19.67-оос 19.69 дүгээр заалтыг ашиглаж, Монгол улсад хуваарилагдсан дуудлага таних тэмдэглэгээг хэрэглэнэ.

3.2.Дуудлага нь Монгол Улсад хуваарилсан JT, JU, JV-ээр эхэлсэн үсэг, Зураг 1-т үзүүлсэн Монгол улсын бүсийн дугаарын тоо болон сонирхогчид олгосон үсгээс бүрдсэн байна.

Зураг 1. Монгол Улсын бүсийн дугаар

3.3.Дуудлагыг сонирхогчийн радио станцын ашиглах эрхийн бичигт тусгаж өгнө. Энэ нь тухайн радио сонирхогчийг холбоо барих үед таних нэр болно.

3.4.Радио сонирхогч нь үндсэн нэг дуудлагатай байх ба нэмэлт дуудлага авч болно. Хэрэв нэмэлт дуудлага авах бол сонирхогчийн радио станц ашиглах шинэ эрхийн бичиг авч ашиглана.

3.5.Радио сонирхогч нь өөрийн тогтмол оршин суугаа газраас өөр бүсэд түр хугацаагаар очих мөн автомашин, нисэх онгоц, усан онгоц зэргээс сонирхогчийн радио станц ашиглах бол эрхийн бичгээр олгосон өөрийн дуудлагын ард ташуу зураас (/), бүсийн дугаар эсвэл хөдөлгөөнт гэсэн утгыг илэрхийлэх нэмэлт үсэг хэрэглэнэ. Жишээ нь: JT1AA/2, JU1AA/P, JV1AA/MM гэх мэт

3.6.Гадаадын иргэдэд олгох дуудлагад өөрийнх нь улсаас олгосон дуудлагыг оролцуулж олгож болно. Жишээ нь: JT1/PA1A гэх мэт.

3.7.Радио сонирхогчдод ажиглагчийн дуудлага олгож болох ба /Short Wave Listener, SWL/ дуудлагыг 8 буюу түүнээс дээш насны иргэдэд олгоно.

3.8.Зохицуулах хороо нь Радио сонирхогчдын сайн дурын байгууллагуудтай хамтран хэрэгцээ шаардлагад үндэслэн шинээр дуудлага гаргах эсэхийг шийдвэрлэнэ.

4.Сонирхогчийн радио станцаар холбоо тогтоох

4.1.Радио сонирхогчид нь хоорондоо шууд эсвэл дахин дамжуулагч, сонирхогчийн хиймэл дагуул, сар ашиглах, интернет болон сүүлийн үеийн дэвшилтэд мэдээллийн технологи ашиглаж, дэлхийн радио холбооны дүрмээр радио сонирхогчдын зөвшөөрөгдсөн төрлүүдээр холбоо тогтоохыг зөвшөөрнө.

4.2.Сонирхогчийн радио холбоонд Олон Улсын Q код хэрэглэх бөгөөд ямар нэг далд утга бүхий үг, үсэг, хэллэг ашиглахгүй.

4.3.Радио сонирхогч нь Радио долгионы тухай хуулийн 19.2.6-д дурьдсан аюулын дохио болох SOS (телеграф), MAYDAY (телефон), -г хүлээн авсан тохиолдолд зохих газарт яаралтай мэдэгдэнэ. Радио сонирхогчид нь холбогдох эрх бүхий хүмүүст байгалийн гамшиг, гоц халдварт өвчин зэрэг онцгой тохиолдлын үед радио станцаа ашиглуулж болно.

5.Хяналт шалгалт

5.1.Энэхүү хуваарилалт, нөхцөл шаардлагын хэрэгжилтэд Радио долгионы тухай хуулийн 20.1-д заасны дагуу Зохицуулах хороо болон харилцаа холбооны хяналтын улсын байцаагч холбогдох хууль тогтоомын дагуу хяналт тавьж ажиллана.

5.2.Дэлхийн радио холбооны их хурлын шийдвэр, зөвлөмж, техник технологийн хөгжил, олон улсын болон үндэсний стандарт, РД-ийн төлөвлөлт, нөөц, дахин хуваарилалтаас хамааруулан энэхүү хуваарилалт, нөхцөл шаардлагад тухай бүр нэмэлт, өөрчлөлт оруулж болно.

 

Харилцаа холбооны зохицуулах хорооны

2019 оны 09 дүгээр тогтоолын гуравдугаар хавсралт

 

 

2015 оны 38 дугаар тогтоолын хавсралтаар баталсан

“Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам”-д

оруулсан өөрчлөлт

 

3.1.4 Өргөдөл гаргагч нь радио давтамж ашиглан сүлжээ байгуулах болон үйлчилгээ эрхлэх бол Радио долгионы тухай хуулийн 10-р зүйлд заасны дагуу баримт бичгийг нэмж ирүүлнэ. Заалтыг хасах.

 

3.5 заалтыг доор зааснаар өөрчлөн найруулсан.

 

“3.5 Радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг болон түр эрхийн бичиг авахаар өргөдөл гаргагч нь Радио долгионы тухай хуулийн 10, 13 дугаар зүйлд заасны үндэслэн тус Зохицуулах хорооны даргын тушаалаар батлагдсан маягтын дагуу радио давтамж ашиглах хүссэн өргөдөл, баримт бичгийг бүрэн гүйцэд үнэн зөв бүрдүүлж, Зохицуулах хороонд ирүүлнэ.”

 

------ oOo --------

 

2015 оны 38 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам”-ын Хавсралт 1-д оруулах нэмэлт

 

1.3.Сонирхогчийн радио станц ашиглах эрхийн бичгийн загвар

 

СОНИРХОГЧИЙН РАДИО СТАНЦ АШИГЛАХ

 ЭРХИЙН БИЧИГ

 

Дугаар .....

 .............

 

 (Дуудлага)

 

1.

 

........................................

 

(Эзэмшигч, Иргэний харъяалал, Регистрийн дугаар)

2.

......................................................

 

(Хаяг, утас)

3.

........................................................

 

(Төхөөрөмж, гаралтын чадал)

4.

.........................................................

 

(Төхөөрөмжийн байрлал)

5.

...........................................................

 

(Радио станцын зориулалт)

6.

А/В

 

(Ангилал)

7.

 Эхлэх огноо:

..........

 Дуусах хугацаа:

............

 

(Эрхийн бичгийн хүчинтэй хугацаа)

 

8.

 

Эрхийн бичиг эзэмшигчийн төхөөрөмж нь бусдын цахилгаан хэрэгсэлд

сөргөөр нөлөөлбөл засагдтал ашиглахгүй.

 

(Интерференц)

           

 

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ

ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ДАРГА ...................

 

------ oOo --------