Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2019 оны 03 сарын 22 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот

  АЖ АХУЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУСГАЙ

  ЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ

  ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсгийн “дүгнэлтийг” гэсний дараа “, татварын өрөө төлөхгүй хоёр ба түүнээс дээш удаа зайлсхийсэн, зугтсан тохиолдолд татварын албаны хүсэлтийг тус тус” гэж нэмсүгэй.

2 дугаар зүйл.Энэ хуулийг Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Г.ЗАНДАНШАТАР