Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2019 оны 03 сарын 22 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот

БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ

 ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Банкны тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:

            1/7 дугаар зүйлийн 7.2.10 дахь заалт:

            “7.2.10.Татварын зорилгоор мэдээлэл харилцан солилцох талаарх Монгол Улсын олон улсын гэрээний дагуу татварын албаны шаардсан Татварын ерөнхий хуулийн 18.1.2-т заасан мэдээллийг.”

            2/11 дүгээр зүйлийн 11.7 дахь хэсэг:

“11.7.Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлд заасан албан татвар, төлбөр, хураамж төвлөрүүлэх гүйлгээнээс арилжааны банк үйлчилгээний хөлс тооцохгүй.”

            3/27 дугаар зүйлийн 27.1.7 дахь заалт:

            “27.1.7.энэ хуулийн 7.2.8, 7.2.10-т заасан харилцагчид хамаарах мэдээллийг татварын албанд гаргаж өгөөгүй үйлдэл нь харилцагчийн татвар төлөхөөс зайлсхийх, зугтах нөхцөл болсон нь тогтоогдож, энэ зөрчил хоёр ба түүнээс дээш удаа давтагдсан бол.”

Хэвлэх

2 дугаар зүйл.Банкны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.8 дахь заалтын “өр, төлбөрийг төлүүлэхээр” гэсний дараа  “болон татварын хяналт шалгалт хийхээр” гэж нэмсүгэй.

3 дугаар зүйл.Энэ хуулийг Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Г.ЗАНДАНШАТАР