Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2019 оны 05 сарын 02 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот

УС БОХИРДУУЛСНЫ ТӨЛБӨРИЙН

ТУХАЙ ХУУЛЬД  НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ

 ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:

1/4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэг:

“4.3.Сав газрын захиргаа, эсхүл сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 4.2 дахь хэсэгт зааснаас бусад ус бохирдуулагчийн талаарх мэдээллийг харьяалах татварын албанд хаягдал ус хаях, зайлуулах зөвшөөрөл олгосон өдрөөс хойш нэг сарын дотор гарган өгч, татварын алба уг мэдээллийг үндэслэн төлбөр төлөгчийг бүртгэнэ.”

            2/8 дугаар зүйлийн 8.1.3 дахь заалт:

“8.1.3.хаягдал усыг цэвэрлэх байгууламж ашиглан хаягдал усны стандартын түвшинд хүртэл цэвэрлэж байгаа нь тогтоогдсон бол цэвэрлэх байгууламж суурилуулан ашигласан өдрөөс эхлэн гурван жилийн хугацаагаар.”

Хэвлэх

2 дугаар зүйл.Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийн “бага” гэсний дараа “, аюултай бохирдуулах бодис агуулаагүй” гэж, 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсгийн “цэвэрлэдэг болон” гэсний дараа “төсвөөс санхүүждэг” гэж тус тус нэмсүгэй.

3 дугаар зүйл.Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн дараах хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

                        1/4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэг:

            “4.2.Сав газрын захиргаа, эсхүл сум, дүүргийн Засаг даргатай ус бохирдуулсны төлбөрийн гэрээ байгуулсан хот, суурин газрын ахуйн болон үйлдвэрийн хаягдал усыг цэвэрлэдэг хуулийн этгээд нь ус бохирдуулагчийн талаарх мэдээллийг харьяалах татварын албанд хаягдал ус хаях, зайлуулах зөвшөөрөл олгосон өдрөөс хойш нэг сарын дотор гарган өгч, татварын алба уг мэдээллийг үндэслэн төлбөр төлөгчийг бүртгэнэ.”

2/7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэг:

“7.1.Төлбөрийн хэмжээг хаягдал усан дахь бохирдуулах бодисын хэмжээнд үндэслэн дараах хязгаарт багтаан Засгийн газар тогтооно:

Бохирдуулах бодис Хэмжих нэгж Төлбөрийн хязгаар /төгрөгөөр/
доод дээд
Жинлэгдэх бодис килограмм 50 1000
Органик бодис килограмм 50 1000
Эрдэс бодис килограмм 20 400
Хүнд металл килограмм 500 10000
Аюултай бохирдуулах бодис грамм 1000 10000
 

3/7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэг:

“7.3.Төлбөрийн орлогыг Байгаль орчин, уур амьсгалын санд төвлөрүүлэн, усны нөөцийг хамгаалах, усны бохирдлыг арилгах, хяналт-шинжилгээ хийх, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах ба орлогын 50-иас доошгүй хувийг цэвэрлэх байгууламжийн шинэчлэл, засвар үйлчилгээнд зарцуулна.”

4/9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэг:

“9.3.Төлбөрийн тайлангийн маягтыг татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батална.”

Хэвлэх

4 дүгээр зүйл.Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн  6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийн “холбогдох” гэснийг “хот, суурины ус хангамж, ариутгах татуургын асуудал эрхэлсэн” гэж, 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсгийн “Улсын болон аймгийн зэрэглэлтэй хот” гэснийг “Хот” гэж, 9 дүгээр зүйлийн 9.2.3 дахь заалтын “усны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад” гэснийг “байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад” гэж, 4 дүгээр зүйлийн “4.3” дахь хэсгийн дугаарыг “4.4” гэж, “4.4” дэх хэсгийн дугаарыг “4.5” гэж, “4.5” дахь хэсгийн дугаарыг “4.6” гэж тус тус өөрчилсүгэй.

5 дугаар зүйл.Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх заалтын ”, эсхүл аюултай бохирдуулах бодис гаргадаг” гэснийг хассугай.

6 дугаар зүйл.Энэ хуулийг 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Г.ЗАНДАНШАТАР