Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2019 оны 05 сарын 09 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот

ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Зөрчлийн тухай хуулийн 10.24 дүгээр зүйлийн гарчгийг “Хэмжил зүйн тухай хууль зөрчих” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсгийн “Улсын бүртгэлд бүртгэгдээгүй, эсхүл баталгаажуулалтад хамрагдаагүй, эсхүл ашиглалт, суурилуулалтын шаардлага хангаагүй хэмжих хэрэгслийг ашигласан” гэснийг “Хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгүүлээгүй, эсхүл баталсан загвартаа тохирохгүй, эсхүл баталгаажуулалтад хамрагдаагүй, эсхүл ашиглах, суурилуулах шаардлага хангаагүй хэмжих хэрэгслийг хүн, мал эмнэлгийн оношилгоо, эмчилгээ, улсыг батлан хамгаалах, аюулгүй байдлыг хангах, байгаль орчныг хамгаалах үйл ажиллагаанд болон худалдаа, үйлчилгээнд ашигласан” гэж, мөн зүйлийн 4 дэх хэсгийн “Тусгай зөвшөөрөлгүйгээр, эсхүл улсын бүртгэлд бүртгэгдээгүй, баталгаажуулалтад хамрагдаагүй хэмжих хэрэгслийг үйлдвэрлэсэн, худалдсан, эсхүл суурилуулсан, эсхүл засварласан” гэснийг “Хүн, мал эмнэлгийн оношилгоо, эмчилгээ, улсыг батлан хамгаалах, аюулгүй байдлыг хангах, байгаль орчныг хамгаалах үйл ажиллагаанд болон худалдаа, үйлчилгээний зориулалтаар ашиглах хэмжих хэрэгслийг хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгүүлэхгүйгээр импортолсон, үйлдвэрлэсэн, засварласан, суурилуулсан, эсхүл баталгаажуулалтад хамруулаагүй хэмжих хэрэгслийг худалдсан” гэж тус тус өөрчилсүгэй.  

2 дугаар зүйл.Энэ хуулийг Хэмжил зүйн тухай /Шинэчилсэн найруулга/ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Г.ЗАНДАНШАТАР