


МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2019 оны 05 сарын 30 өдөр |
Төрийн ордон, Улаанбаатар хот |
ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Зөрчлийн тухай хуулийн 14.3 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 3.4, 3.5 дахь заалт нэмсүгэй:
“3.4.шуудангийн сүлжээ байгуулах, өргөтгөх, татан буулгах тухай Зохицуулах хороо болон хэрэглэгчид урьдчилан мэдэгдээгүй;
3.5.өөрийн сүлжээг бусад үйлчлэгч холбогдоход нээлттэй байлгах үүргээ биелүүлээгүй;”
Хэвлэх2 дугаар зүйл.Зөрчлийн тухай хуулийн 14.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “тээврийн буудал,” гэсний дараа “орон нутгийн замын пост, гүүр,” гэж нэмсүгэй.
3 дугаар зүйл.Зөрчлийн тухай хуулийн 14.3 дугаар зүйлийн 3.4 дэх заалтын дугаарыг “3.6” гэж өөрчилсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
