Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2019 оны 06 сарын 06 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот

ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ,

ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 

1 дүгээр зүйл.Зөрчлийн тухай хуулийн 10.6 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 2 дахь хэсэг нэмсүгэй:

 “2.Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хууль тогтоомжид заасан журмыг зөрчин хөнгөлөлттэй зээл авсан, давхар батлан даалт гаргуулсан бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгон, учруулсан хохирлыг гаргуулна.”

Хэвлэх

2 дугаар зүйл.Зөрчлийн тухай хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

“1.Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч нь хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчдын тоо, жилийн борлуулалтын орлогын хэмжээ нь Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 4.1.1-д заасан хязгаараас хэтэрсэн, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид хамаарахгүй чиглэлийн үйл ажиллагаа эрхлэх болсон тухай бүртгэх байгууллагад мэдэгдээгүй, эсхүл хуульд заасан тайланг хугацаанд нь ирүүлээгүй буюу хуурамч тайлан гаргасан бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.”

Хэвлэх

3 дугаар зүйл.Энэ хуулийг Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             .ЗАНДАНШАТАР