Хэвлэх DOC Татаж авах

 ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ТУШААЛ

 

2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр                                                                                                       Дугаар 219                                                                                                                                                         Улаанбаатар хот

 

ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2, Автотээврийн тухай хуулийн 171 дүгээр зүйлийн 171.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. Монгол Улсын Шадар сайд, Зам, тээврийн хөгжлийн сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 192 дугаар тушаалаар батлагдсан “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-д дараах нэмэлт, өөрчлөлт оруулсугай.

1.1.  1 дүгээр зүйлийн 1.3, 4 дүгээр зүйлийн 4.6-4.9, заалтуудыг бүхэлд нь, 7 дугаар зүйлийн 7.1, 7.2.3 заалтуудаас “лац” гэснийг, 7.2.2 заалтаас “лацны”, 7.3 заалтаас “лацыг” гэснийг тус тус хасах;

1.2.  4 дүгээр зүйлийн 4.3.1, 5 дугаар зүйлийн 5.6 заалтын “баталгаажуулсан” гэснийг “гэрчлүүлсэн” гэж өөрчлөх;

1.3.  2 дугаар зүйлийн 2.5 заалтыг “автотээврийн хэрэгслийн улсын дугаарын тэмдэг. 1-р хэсэг. Ерөнхий шаардлага. MNS 4410-1:20021 стандартад заасан улсын дугаарыг дараах автотээврийн хэрэгсэлд олгоно” гэж өөрчлөх;

1.4.  2 дугаар зүйлийн 2.5.1.2 дэх заалтын “хуулийн” гэсний дараа “3 дугаар зүйлийн” гэж нэмэх;

1.5.  2 дугаар зүйлийн “2.5.6. Автотээврийн хэрэгслийн гэрчилгээ нь “энгийн”, “эко”, “нийтийн зорчигч тээвэр”, “технологийн” гэх мэт улсын дугаарын дэвсгэр өнгийг бичих талбартай байна”  гэж шинээр нэмэх;

1.6.  2 дугаар зүйлийн “2.5.7 автотээврийн хэрэгслийн гэрчилгээг монгол, англи хэл дээр хэвлэнэ”, гэж шинээр нэмэх;

1.7.  2 дугаар зүйлийн 2.6 дахь заалтыг “Автотээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарыг дараах тохиолдолд сольж олгоно”, гэж өөрчлөх;

1.8.  2 дугаар зүйлийн “2.6.1 анх олгосон улсын бүртгэлийн дугаарыг орон нутгаас Улаанбаатар хот, Улаанбаатараас орон нутагт, нэг аймгаас нөгөө аймагт шилжих тохиолдолд тухайн орон нутгийн сери бүхий дугаараар сольж олгоно”, гэж шинээр нэмэх;

1.9.  2 дугаар зүйлийн “2.6.2. нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд ашиглаж эхлэх болон хасагдах тохиолдолд автотээврийн хэрэгслийн улсын дугаарын сери болон тоог өөрчлөхгүйгээр зөвхөн өнгийг өөрчлөн энгийн дугаараар сольж олгоно”, гэж шинээр нэмэх;

1.10.  3 дугаар зүйлийн “3.7. Бүртгэлийн байгууллага нь автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох үйл ажиллагааг нийтэд нээлттэй ил тод зохион байгуулна”, гэж шинээр нэмэх;

1.11.  3 дугаар зүйлийн “3.8. Бүртгэлийн үйл ажиллагаа явагдаж буй бүх салбар төвүүдэд дэлгэц байршуулан иргэн, хуулийн этгээд улсын бүртгэлийн дугаарыг сонгох боломжоор хангасан байна”, гэж шинээр нэмэх;

1.12.  3 дугаар зүйлийн “3.9. Бүртгэлийн байгууллага иргэд гар утаснаасаа болон бүртгэлийн байгууллагын цахим хуудаст хандаж улсын дугаар захиалах боломжийг бүрдүүлсэн байна”, гэж шинээр нэмэх;

1.13.  4 дүгээр зүйлийн 4.3.3 болон 5 дугаар зүйлийн 5.2.3 заалтыг “нотариатаар гэрчлүүлсэн гэрээ, хэлцэл / Монгол Улсын Иргэний хуульд заасан өмчлөх эрх шилжүүлэх бүх төрлийн гэрээ /”, гэж өөрчлөх;

1.14.  4 дүгээр зүйлийн 4.5 дахь заалтыг “Автотээврийн хэрэгсэлд “Автотээврийн хэрэгслийн улсын дугаарын тэмдэг. 1-р хэсэг: Ерөнхий шаардлага”. MNS 4410-1:20021 стандартын дагуу улсын дугаар олгоно”, гэж өөрчлөх;

1.15.  5 дугаар зүйлийн 5.4 дэх заалтын “өв залгамжлалын” гэснийг “өвлөх эрхийн” гэж өөрчлөх;

1.16.  5 дугаар зүйлийн “5.7 Өмчлөгч автотээврийн хэрэгслийг гэрээсэлсэн, гэрээслэлээ өөрчилсөн, цуцалсан бол энэ тухай Монголын нотариатчдын танхимын албан хүсэлтийг үндэслэн мэдээллийн санд бүртгэнэ”, гэж шинээр нэмэх;

1.17.  9 дүгээр зүйлийн 9.1 дэх заалтыг “Түр дугаарыг дараах тохиолдолд олгоно”, гэж өөрчлөх;

1.18.  9 дүгээр зүйлийн 9.2 заалтыг 9.1.1 гэж дугаарлалтыг өөрчлөн, “Монгол Улсад бүртгэлтэй автотээврийн хэрэгслийг экспортод гаргах хүртэлх хугацаанд “Автотээврийн хэрэгслийн улсын дугаарын тэмдэг. 1-р хэсэг: ерөнхий шаардлага”. MNS 4410-1:20021 стандартын D хавсралтын 4 дэх зурагт заасан загварын хүрээнд түр дугаарыг олгоно”, гэж өөрчлөн найруулах;

1.19.  9 дүгээр зүйлийн 9.3 заалтыг 9.1.2 гэж дугаарлалтыг өөрчлөн, “Автотээврийн хэрэгсэл худалдаалах албан ёсны эрх бүхий байгууллагын худалдан борлуулахаар импортоор оруулж ирсэн шинэ автотээврийн хэрэгсэлд гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэгт үндэслэн үзэсгэлэн худалдаанд оролцох, агуулах, хүрэх, техникийн хяналтын үзлэгт хамрагдах зорилгоор авто замын хөдөлгөөнд оролцох үед түр дугаар олгоно”, гэж өөрчлөн найруулах;

1.20.  9 дүгээр зүйлийн 9.4 дугаарлалтыг 9.2 гэж өөрчлөх;

1.21.  9 дүгээр зүйлийн 9.5 дугаарлалтыг 9.3 гэж өөрчлөн, “Автотээврийн хэрэгсэл худалдаалах албан ёсны эрх бүхий байгууллагын албан хүсэлт, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, улсын бүртгэлийн гэрчилгээг үндэслэн 9 дүгээр зүйлийн 9.1.2 -т заасан дугаарыг олгоно”, гэж найруулах;

1.22.  9 дүгээр зүйлд “Энэхүү журмын 9 дүгээр зүйлийн 9.1.2 дахь хэсэгт заасан түр дугаарыг “Автотээврийн хэрэгслийн улсын дугаарын тэмдэг. 1-р хэсэг: ерөнхий шаардлага”. MNS 4410-1:20021 стандартын D хавсралтын 4 дэх зургийн “Transit” гэдгийн оронд албан ёсны борлуулагчийн нэр, “дугаарын  оронд автотээврийн хэрэгслийн арлын дугаарыг бичиж олгоно”, гэж нэмэн 9.4 гэж дугаарлах;

1.23.  9 дүгээр зүйлд “Түр дугаарыг 210 граммаас доошгүй жинтэй цаасан дээр хэвлэн олгоно”, гэж нэмэн 9.5 гэж дугаарлах;

1.24.  10 дугаар зүйлийн 10.2 дахь заалтыг “Мэдээллийн сан нь Иргэний бүртгэлийн, жолоочийн даатгалын, техникийн хяналтын үзлэгийн , гааль болон татварын, цагдаагийн байгууллагын, нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний бүртгэлийн, хөдлөх хөрөнгийн мэдээллийн зэрэг сангуудтай энэхүү журмын 10.1-т заасан журмын хүрээнд холбогдон харилцан мэдээлэл солилцох нөхцөлийг бүрдүүлсэн байна”, гэж өөрчлөн найруулах;

1.25.  11 дүгээр зүйлийн 11.4 дэх заалтыг “Улсын дугаарыг “Автотээврийн хэрэгслийн улсын дугаарын тэмдэг. 1-р хэсэг: Ерөнхий шаардлага”. MNS 4410-1:20021 стандартын үзүүлэлт шаардлагад нийцүүлэн үйлдвэрлэнэ”, гэж өөрчлөх;

1.26.  11 дүгээр зүйлийн 11.6 дахь заалтыг “Улсын дугаарын тэмдгийг тухайн үйлдвэрлэгч автотээврийн хэрэгсэлд байрлуулан бэхэлж мэдээллийн санд бүртгэнэ”, гэж өөрчлөх;

1.27.  11 дүгээр зүйлд “Бүртгэлийн байгууллага нь улсын дугаарын бэлдэц болон бэхэлгээний боолтыг улсын дугаарын тэмдэг үйлдвэрлэгчдийн захиалгын дагуу тухайн үеийн зах зээлийн ханшаар захиалан нийлүүлж зарцуулалтад нь хяналт тавина”, гэсэн заалт нэмж, 11.8 гэж дугаарлах;

1.28.  11 дүгээр зүйлд “Энэхүү журмын 11 дүгээр зүйлийн 11.8 дахь заалтыг 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөнө”, гэсэн заалтыг нэмж, 11.9 гэж дугаарлах;

1.29. Журмын 2 дугаар хавсралтаар баталсан “Автотээврийн хэрэгслийн бүртгэлийн маягт”-ыг шинэчлэх;

1.30. Журмын 4 дүгээр хавсралтаар баталсан “Автотээврийн хэрэгслийн гэрчилгээний загвар”-ыг шинэчлэх.

2. Энэхүү журмыг хэрэгжүүлж ажиллахыг “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ /Б.Гүрсоронзон/, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг  Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Г.Гантулга/ нарт даалгасугай.

3. Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар /М.Энхболд/-т үүрэг болгосугай.

 

САЙД                                                             Б.ЭНХ-АМГАЛАН

 

 

 

Зам, тээврийн хөгжлийн сайдын

2019 оны 219 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралт

 

Автотээврийн хэрэгслийн бүртгэлийн маягт

Техникийн тодорхойлолт

Гэрчилгээ №

 

Улсын дугаар

 

Марк

 

Загвар

 

модификаци

 

Төрөл

 

Ангилал

 

Зориулалт

 

Үйлдвэрлэсэн он

 

Бүхээг №

 

 

Арал №

 

Хөдөлгүүр №

 

Хөдөлгүүр V(c.c)

 

Өнгө

 

Жолооны хүрдний байрлал

баруун          зүүн

Хөдөлгүүрийн тэжээлийн эх үүсвэр

Бензин

дизель

шахсан хий

шингэрүүлсэн хий

цахилгаан

цахилгаан-бензин

Хий-бензин

Хий-дизель

Устөрөгчийн

Бусад

 

Шилжүүлсэн:

Өмчлөгч

Ургийн овог

 

/Эцэг/эх/-ийн нэр/

Байгууллагын нэр

 

Нэр

 

Регистрийн дугаар

 

Хаяг

 

Холбоо барих утас

 

Шилжүүлэн авсан:

Өмчлөгч

Ургийн овог

 

/Эцэг/эх/-ийн нэр/

Байгууллагын нэр

 

Нэр

 

Регистрийн дугаар

 

Хаяг

 

Холбоо барих утас

 

Шилжүүлсэн:                                                                       Шилжүүлэн авсан:

Өмчлөгчийн

гарын үсэг.......................................................

Өмчлөгчийн

гарын үсэг........................................................

 

.................он...................сар..............өдөр

 

 

Зам, тээврийн хөгжлийн сайдын

2019 оны 219 дүгээр тушаалын хоёрдугаар хавсралт

 

Автотээврийн хэрэгслийн гэрчилгээний загвар

 

 

--------------ooOoo-------------