Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН САНГИЙН САЙДЫН ТУШААЛ

 

2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр                                       Дугаар 219                                                 Улаанбаатар хот

  

Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.9, 15.10, 15.13 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

Нэг. Сангийн сайдын 2015 оны 333 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчид сугалааны тохирлоор урамшуулал олгох, түүнийг явуулах тухай журам”- ын дор дурдсан заалтуудад өөрчлөлт оруулсугай.

Тус хавралтын 7.4 дэх хэсгийн “Төрийн санд” гэснийг “Монголбанкинд” гэж, 7.8 дах хэсгийн “Төрийн сан” гэснийг “Монголбанк” гэж, 7.7 дах хэсгийн “Төрийн сангийн үйл ажиллагааны журамд заасны дагуу Төлбөрийн хүсэлт /ТТ1 маягт/ болон файлыг Төрийн санд ирүүлэн гүйлгээг хийнэ. Төлбөрийн хүсэлтэд доорх мэдээллийг үнэн зөв, гүйцэд бөглөсөн байна” гэснийг “Монголбанкинд хүргүүлнэ” гэж тус тус өөрчилсүгэй.

  • Мөн хавсралтын 7.7.1 -  7.7.6 дах заалтуудыг хассугай.

Хоёр. Энэ тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Төсвийн бодлого, төлөвлөлтийн газар /Ж.Ганбат/, Төрийн сангийн газар /М.Батхуяг/, Татварын ерөнхий газарт тус тус үүрэг болгосугай.

 

 

                                                               САЙД                                    Ч.ХҮРЭЛБААТАР