Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН САНГИЙН САЙДЫН ТУШААЛ

2016 оны 01 сарын 07-ны өдөр                                              Дугаар 6                                                                            Улаанбаатар хот 

 

Тушаалд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

            Сангийн сайдын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 333 дугаар тушаал (цаашид “Тушаал” гэх)-д нэмэлт, өөрчлөлт оруулахаар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.10 дахь хэсэг, 17 дугаар зүйлийн 17.2.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

            1. Тушаалын 3 дугаар хавсралтаар батлагдсан Сугалааны тохирлоор урамшуулал олгох, түүнийг явуулах журмын 4 дүгээр зүйлийн 4.9 дэх хэсгийн “...тодруулна.” гэсний дараа “Энэ журмын 4.1-д заасны дагуу сугалааны тохирлыг сард нэгээс дээш удаа зохион байгуулах бол тохирлыг тухайн сарын хугацаанд хамаарах сугалааны тасалбараас тодруулна.” гэж нэмсүгэй.

            2. Тушаалын 3 дугаар хавсралтаар батлагдсан Сугалааны тохирлоор урамшуулал олгох, түүнийг явуулах журмын 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсгийн “...дамжуулна.” гэсний дараа “Энэ журмын 4.1-д заасны дагуу сугалааны тохирлыг сард нэгээс дээш удаа зохион байгуулах бол энэ талаар сугалаа явуулахаас ажлын тав /5/-аас доошгүй хоногийн өмнө олон нийтэд цахим хуудсаар дамжуулан мэдээллэнэ.”гэж нэмсүгэй.

            3. Тушаалын 3 дугаар зүйлд заасан “Татварын ерөнхий газар (Б.Ариунсан)” гэснийг“Гааль, татварын ерөнхий газар” гэж өөрчилсүгэй.

 

САЙД                                                             Б.БОЛОР