Хэвлэх DOC Татаж авах

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙДЫН ТУШААЛ

 

2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр                                                                   Дугаар А/296                                                     Улаанбаатар хот

 

"Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын доор болон хөдөлмөрийн хортой, халуун,

хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

 

Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6 дахь хэсэг, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн хөдөлмөрийн нөхцөлийн хэмжилт, үнэлгээний тайланг тус тус үндэслэн ТУШААХ нь:

              1.Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалаар батлагдсан "Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын доор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт”-д дараах нэмэлт, өөрчлөлт оруулсугай.

              1.1."Хөдөлмөрийн хортой нөхцөл”-ийн 1 дэх хэсэгт "Илчит тэрэгний түлш шүүрийн цехийн засварчин”, 27 дахь хэсэгт "Нунтаглан баяжуулах хэсгийн хөвүүлэн баяжуулагч, нунтаглан баяжуулах хэсгийн насосны машинч, нунтаглан баяжуулах хэсгийн цахилгаан тоног төхөөрөмжийн засварчин” гэж тус тус нэмэх;

              1.2."Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын доор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт”-ын "Хөдөлмөрийн хүнд нөхцөл”-ийн 2 дахь хэсгийн "хөвүүлэгч” гэснийг хасах.

              2.Энэ тушаал хэрэгжиж эхлэх хүртэл хугацаанд тушаалын 1.1, 1.2 дахь заалтад дурьдсан хөдөлмөрийн хүнд нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгосон болон тэтгэвэр тогтоолгохоор үүссэн эрхийг хэвээр хадгалсугай.

              3.2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд энэ тушаалын 1.1- д дурьдсан ажил мэргэжлээр хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилласныг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш өндөр насны тэтгэвэр тооцохдоо хөдөлмөрийн хортой нөхцөлд ажилласанд тооцсугай.

              4.Нунтаглан баяжуулах хэсгийн "хөвүүлэн баяжуулагч, цахилгаан тоног төхөөрөмжийн засварчин” мэргэжлийг хөдөлмөрийн хүнд нөхцөлийн 2-т заасан "хөвүүлэгч, цахилгааны слесарь” мэргэжилтэй тус тус адилтган хэрэглэсүгэй.

5.Энэхүү тушаалыг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж холбогдох хуулийн заалтад дурьдсан болзолыг хангаж байгаа тохиолдолд тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтоохыг Нийгмийн даатгалын ерөнхий газар /Д.Зоригт/-т зөвшөөрсүгэй.

 

                                                               САЙД                                        С.ЧИНЗОРИГ