Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2019 оны 10 сарын 10 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот

    ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ

    ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ

   ОРУУЛАХ ТУХАЙ

            1 дүгээр зүйл.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтын “20.1/Террор үйлдэх талаар зориуд худал мэдээлэх/” гэснийг “20.1/Террорист үйлдлийн талаар зориуд худал мэдээлэх/” гэж, “20.2/Террор ажиллагаанд уриалах, түүнийг нийтийн өмнө зөвтгөх/” гэснийг “20.2/Террорист үйл ажиллагаанд уриалах, түүнийг нийтийн өмнө зөвтгөх, хатгах/” гэж, “29.8/Террор үйлдэх/” гэснийг “29.8/Террорист үйлдэл хийх/” гэж, “29.9/Террор үйлдэхэд бэлтгэх/” гэснийг “29.9/Террорист үйлдэлд бэлтгэх/” гэж, “29.10/Террор үйлдэхийг санхүүжүүлэх/ дугаар” гэснийг “29.10/Терроризмыг санхүүжүүлэх/, 29.11/Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэх/ дүгээр” гэж тус тус өөрчилсүгэй.

            2 дугаар зүйл.Энэ хуулийг Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Г.ЗАНДАНШАТАР