Хэвлэх DOC Татаж авах

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

 

2019 оны 11 сарын 14-ны өдөр                                                  Дугаар А/250                                          Улаанбаатар хот

 

Тушаалын хавсралтад нэмэлт өөрчлөлт оруулах тухай

 

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Гаалийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэг, Гаалийн тухай хуулийн  2711  дүгээр зүйлийн 2711.1.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

      1. Гаалийн хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах, тэдгээрийн уялдаа холбоог сайжруулах зорилгоор Гаалийн ерөнхий газрын даргын 2016 оны A/82 дугаар тушаалаар батлагдсан "Заавар батлах тухай” тушаалын 4 дүгээр хавсралтаар батлагдсан  “Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгийг нөхөн бичих заавар”-ын 8 дугаар хавсралтын 2 дахь хэсэгт татварын чөлөөлөлтийн хүчингүй болгох кодуудыг 1 дүгээр, нэмж оруулах кодуудыг 2 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.

      2.  Гаалийн ерөнхий газрын даргын “Заавар батлах тухай” 2016 оны A/82 дугаар тушаалын 4 дүгээр хавсралтаар батлагдсан “Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгийг нөхөн бичих заавар”-ын Хоёрт заасан “Гаалийн баталгаат бүсүүдээс 401, 402, 403..” гэсний ард 507 горимын код нэмж оруулсугай.

3. Гаалийн ерөнхий газрын даргын “Заавар батлах тухай” 2016 оны A/82 дугаар тушаалын 4 дүгээр хавсралтаар батлагдсан “Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгийг нөхөн бичих заавар”-ын 12 дугаар хавсралтын 9 дэх хэсэгт заасан “1 жил хүртэл түр хугацаагаар нэвтрүүлж байгаа бараа” гэснийг  “Түр хугацаагаар нэвтрүүлж байгаа газрын тосны салбарт бүтээгдэхүүн хуваах талаар Засгийн газартай байгуулсан гэрээний дагуу газрын тос хайх, олборлох, ашиглахад зориулагдсан бараа болон иргэний агаарын зорчигч тээврийн хөлөг онгоцны хувьд 3 жил 6 сар хүртэл, бусад барааны хувьд 1 жил хүртэл” гэж өөрчлөн найруулсугай.

             4. Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Татварын орлогын газар /Я.Эрдэнэчимэг/, Гаалийн бүрдүүлэлтийн газар /З.Цэрэндулам/, Статистикийн хэлтэс /Б.Цэрэн/ -т тус тус үүрэг болгосугай.

            5. Татварын чөлөөлөлтийн өөрчлөлт орсон кодуудыг КАЙС-ийн ангилалтын санд оруулахыг Мэдээллийн технологийн төв /Б.Ганзориг/-д даалгасугай.

 

                             ДАРГА                                           Б.АСРАЛТ

 

Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны А/250 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт

 

Татварын чөлөөлөлтийн хүчингүй болгох код

 

Горимын код

Хэлцэл

Татвараас чөлөөлөгдсөн бараа

Чөлөөлөлтийн  код

Чөлөөлөгдөх татварын төрөл

401

350

Монгол улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын 2007 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн “Монгол-Оросын

Монголросцветмет ХХК-ийн үйл ажиллагааны тухай”

хэлэлцээрийн хүрээнд импортоор оруулах бараа

612

Гааль

403

110

Үйлдвэрлэснээс хойш 1 хүртэл жилийн насжилттай, шинэ троллейбус, нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний стандартын шаардлага хангасан, 24 буюу түүнээс дээш суудалтай, 45 буюу түүнээс дээш зорчигчийн багтаамжтай, үйлдвэрлэснээс хойш нэг хүртэл жилийн насжилттай шинэ автобус

619

НӨАТ

 Ази-Европын Дээд түвшний 11 дүгээр уулзалт /АСЕМ

11/-ын үйлчилгээнд ашиглах зориулалтаар импортоор

оруулж байгаа суудлын автомашин, микроавтобус, тусгай зориулалтын автомашин, техник хэрэгсэл

637

Гааль, НӨАТ, OАТ

403

110

Импортроор оруулж байгаа/4410.12/ тууш чиглэлийн нимгэн давхаргатай /OSB/, стандартын дагуу хийгдсэн, усрахад бэлэн модон барилгын угсармал хийц

626

Гааль, НӨАТ

                                                        -оОо-

 

Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны А/250 дугаар тушаалын 2 дугаар хавсралт

 

Татварын чөлөөлөлтийн нэмж оруулах код

Горимын код

Хэлцэл

Татвараас чөлөөлөгдсөн бараа

Чөлөөлөлтийн  код

Чөлөөлөгдөх татварын төрөл

403

403-1

110

Агаар цэвэршүүлэгч, эрчим хүчний хэмнэлттэй халаагч төхөөрөмж

642

Гааль, НӨАТ

403

403-1

110

Инновацийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулахад шаардлагатай тоног төхөөрөмж

643

 

Гааль, НӨАТ

403

403-1

110

Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэл

644

Гааль

403

403-1

 

Улс хоорондын шуудан илгээмжээр хувь хүний нэр дээр илгээсэн, нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 30 дахин нэмэгдүүлснээс дээшгүй үнийн дүнтэй, ижил төрлийн хоёроос илүүгүй зөөврийн компьютер

645

НӨАТ

403

403-1

110

Импортоор оруулж байгаа гуалингаас бусад бүх төрлийн түлшний зориулалтын мод, тууш чиглэлийн нимгэн давхаргатай хавтан /OSB/, стандартын дагуу хийгдсэн, угсрахад бэлэн модон барилгын угсармал хийц /2022-12-31 хүртэл/

626

Гааль, НӨАТ

507

507-1

250

Газрын тосны салбарт бүтээгдэхүүн хуваах талаар Засгийн газартай байгуулсан гэрээний дагуу газрын тос хайх, олборлох, ашиглахад зориулагдсан бараа

650

Гааль, НӨАТ

507

507-1

250

Иргэний агаарын зорчигч тээврийн хөлөг онгоц

651

Гааль, НӨАТ

623

350

Монгол-ОХУ-ын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн БНМАУ-ЗСБНХУ-ын хооронд байгуулсан 1949 оны хэлэлцээрийн хүрээнд импортлосон бараанд засвар хийхээр хилийн чанадад гаргасан барааг гаалийн нутаг дэвсгэрт буцаан оруулахад

611

Гааль,НӨАТ