Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2019 оны 11 сарын 22 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот

    АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай дараах хэсэг нэмсүгэй:

1/47 дугаар зүйлийн 47.16, 47.17, 47.18, 47.19 дэх хэсэг:

“47.16.Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч нь доор дурдсан үйл ажиллагаанд бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг энэ хуулийн 47.7-д заасны дагуу давхардуулалгүй ногдуулж улсын төсөвт төлнө:

47.16.1.худалдсан, худалдахаар ачуулсан;

47.16.2.экспортолсон;

47.16.3.өөрийн хэрэгцээнд ашигласан.

47.17.Нүүрс, нүүрсний бүтээгдэхүүний ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг энэ хуулийн 47.3.3-т заасан хувь дээр тухайн бүтээгдэхүүний нэр төрөл, зах зээлийн үнийн өсөлтөөс хамаарч доор дурдсан хувийг нэмэгдүүлж тооцно:

Бүтээгдэхүүний  нэр төрөл Хэмжих нэгж Жишиж үнэлэх бүтээгдэхүүн Зах зээлийн үнийн түвшин /ам.доллараар/ Үндсэн хувь дээр нэмж ногдуулах хувь
 1 Боловсруулаагүй нүүрс тн Нүүрс 0-25 хүртэл 0.00
25-50 хүртэл 1.00
50-75 хүртэл 2.00
75-100 хүртэл 3.00
100-125 хүртэл 4.00
125 ба түүнээс дээш 5.00
 2 Баяжуулсан нүүрс (хуурай болон нойтон аргаар технологийн боловсруулалт хийсэн) тн Нүүрс 0-100 хүртэл 0.00
100-130 хүртэл 1.00
130-160 хүртэл 1.50
160-190 хүртэл 2.00
190-210 хүртэл 2.50
210 ба түүнээс дээш 3.00
 3 Эцсийн бүтээгдэхүүн (хагас кокс, кокс, хий, шингэн түлш, нүүрс-химийн бүтээгдэхүүн) тн Кокс 0-160 хүртэл 0.00
160-190 хүртэл 0.50
190-210 хүртэл 1.00
210-240 хүртэл 1.50
240-270 хүртэл 2.00
270 ба түүнээс дээш 2.50
 

47.18.Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч болон ашигт малтмал дамжуулан борлуулсан этгээд ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан тухай бүр татварын хууль тогтоомжид заасан төлбөрийн баримт үйлдэх бөгөөд уг төлбөрийн баримтад ашигт малтмалын нэр төрөл, ангилал, тоо хэмжээ, борлуулалтын үнэлгээ, ногдуулсан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн дүнг тусгасан байна.

47.19.Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй этгээдээс ашигт малтмал худалдан авсан энэ хуулийн 47.1.3-т зааснаас бусад төлбөр төлөгч нь худалдан авсан ашигт малтмалд ногдох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг суутган авах бөгөөд 47.10, 47.11-д заасны дагуу тайлагнаж төсөвт төлнө.”

Хэвлэх

2 дугаар зүйл.Ашигт малтмалын тухай хуулийн 47.8 дахь хэсгийн “47.5” гэсний дараа “, 47.17” гэж нэмсүгэй.

3 дугаар зүйл.Ашигт малтмалын тухай хуулийн дараах хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

1/47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг:

“47.1.Доор дурдсан этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байна:

47.1.1.ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч;

47.1.2.ашигт малтмал экспортолсон этгээд;

47.1.3.Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан этгээд.”

2/47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэг:

“47.3.Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг дараах хэмжээгээр ногдуулна:

47.3.1.олборлож өөрийн хэрэгцээнд ашигласан, дотоодод худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан нүүрсний нөөц ашигласны төлбөр борлуулалтын үнэлгээний 2.5 хувь;

47.3.2.Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд худалдсан алтанд ногдох нөөц ашигласны төлбөр борлуулалтын үнэлгээний 5.0 хувь байх бөгөөд энэ хуулийн 47.5-д заасан хувиар нэмэгдүүлж тооцохгүй;

47.3.3.энэ хуулийн 47.3.1, 47.3.2-т зааснаас бусад бүх төрлийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тухайн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 5.0 хувь.”

3/47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсэг:

“47.6.Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журмыг Засгийн газар батална.”

4/47 дугаар зүйлийн 47.7 дахь хэсэг:

“47.7.Ашигт малтмалыг шууд, эсхүл ашигт агуулгыг нэмэгдүүлэн баяжмал, бүтээгдэхүүн үйлдвэрлэн экспортлоход төлбөрийг давхардуулан ногдуулахгүй бөгөөд тухайн ашигт малтмалд төлбөр ногдуулах үнэлгээ, хувь хэмжээнээс хамаарч энэ хуулийн 47.18-д заасан төлбөрийн баримт, 47.19-д заасны дагуу суутган ногдуулсан тайланг үндэслэн өмнө нь ногдуулсан төлбөрийг хасаж тооцно.”

Хэвлэх

4 дүгээр зүйл.Ашигт малтмалын тухай хуулийн 47.2 дахь хэсгийн “47.1” гэснийг “47.16гэж, 47.5 дахь хэсгийн “47.4-т заасан нэмэлт төлбөрийн хувийг дараах байдлаар тодорхойлно:” гэснийг “47.3.3-т заасан хувь дээр тухайн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн өсөлт, боловсруулалтын түвшингээс хамаарч доор дурдсан хувийг нэмэгдүүлж тооцно:” гэж, 47.11 дэх хэсгийн “этгээдээс” гэснийг “хувь хүнээс” гэж, 47.14 дэх хэсгийн “биржийн нэрийг” гэснийг “биржийн, зах зээлийн үнийн эх сурвалжийн нэрийг” гэж тус тус өөрчилсүгэй.

5 дугаар зүйл.Ашигт малтмалын тухай хуулийн 473 дугаар зүйлийн 473.2 дахь хэсгийн “47.4,” гэснийг хассугай.

6 дугаар зүйл.Энэ хуулийг 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.  


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Г.ЗАНДАНШАТАР