Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2019 оны 11 сарын 13 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот

  БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 54 дүгээр зүйлийн 10 дахь хэсгийн “12 дугаар” гэснийг “7 дугаар” гэж,  54 дүгээр зүйлийн 11 дэх хэсгийн “Байгаль хамгаалах журмын эсрэг” гэснийг “Хүрээлэн байгаа орчны эсрэг” гэж өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 9 дэх хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

3 дугаар зүйл.Энэ хуулийг Засгийн газрын тусгай сангийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Г.ЗАНДАНШАТАР