Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2019 оны 10 сарын 18 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот

ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Зөрчлийн тухай хуульд доор дурдсан агуулгатай 15.29 дүгээр зүйл нэмсүгэй:

“15.29 дүгээр зүйл.Өмгөөллийн тухай хууль зөрчих

            1.Гадаад улсын өмгөөлөгч Өмгөөллийн тухай хуулийн 30.2-т заасан журмыг зөрчсөн бол хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

                       

            2.Өмгөөллийн нууцыг хадгалах үүрэгтэй этгээд уг нууцыг задруулсан, эсхүл, үрэгдүүлсэн, эсхүл хувийн болон гуравдагч этгээдийн ашиг сонирхлын тулд ашигласан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.”

Хэвлэх

2 дугаар зүйл.Энэ хуулийг Өмгөөллийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Г.ЗАНДАНШАТАР