Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2019 оны 12 сарын 20 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот

ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

            1 дүгээр зүйл.Хөдөлмөрийн тухай хуулийн 76 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 76.1.10 дахь заалт нэмсүгэй:

                        1/76 дугаар зүйлийн 76.1.10 дахь заалт:

                        “76.1.10.Бурхан багшийн Их дүйчин өдөр: билгийн тооллын зуны тэргүүн сарын шинийн 15.”

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Г.ЗАНДАНШАТАР