Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2019 оны 12 сарын 12 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот

    ХОТ, СУУРИНЫ УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН АШИГЛАЛТЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 9.15 дахь хэсэг нэмсүгэй:

“9.15.Зохицуулах зөвлөлд хот, суурины ус хангамж, ариутгах татуургын улсын байцаагч ажиллана. Улсын байцаагчийн эрхийг Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.4-т заасны дагуу олгоно.”

Хэвлэх

2 дугаар зүйл.Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсгийн “мэргэжлийн хяналтын байгууллага” гэсний дараа “болон эрх бүхий улсын байцаагч” гэж нэмсүгэй.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Г.ЗАНДАНШАТАР