Хэвлэх DOC Татаж авах

ДОРНОГОВЬ АЙМАГ

ИХХЭТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

 

2019 оны 12 дугаар сарын 14-ний өдөр                                                                                                             Дугаар 12/08                                                                                                                                     Дорноговь аймаг, Иххэт сум

 

СУМЫН ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ ЗЭРЭГЛЭЛ /БҮС/, ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХУВЬ, ХЭМЖЭЭНД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын “д” дэх заалт, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь заалт, 7 дугаар зүйлийн 4, 5 дахь заалт, Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолыг үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1. Иххэт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Сумын газрын үнэлгээний зэрэглэл /бүс/, газрын төлбөрийн хувь, хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 2018 оны 09/08 дугаар тогтоолын 5 дугаар хавсралтын 5, 7, 8 дахь хэсэгт заасан ангилалын газрын төлбөрийн хувь, хэмжээг хавсралтад зааснаар тус тус өөрчлөн найруулсугай.

2. Энэхүү тогтоолыг Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтэлсний дараа дагаж мөрдөхийг сумын Засаг дарга /Г.Намуунзул/-д даалгасугай.

 

 

ДАРГА                                Х.НЭМЭХ 

Иххэт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны

12 дугаар сарын 14-ний  өдрийн 12/08 дугаар тогтоолын хавсралт

СУМЫН ГАЗАР АШИГЛАЛТЫН 1 МЕТР КВАДРАТ ТАЛБАЙН ЖИЛИЙН ТӨЛБӨРИЙН ХУВЬ, ХЭМЖЭЭ

 

Ангилал

Газар ашиглалтын зориулалт

 1 га газрын суурь үнэлгээ /төг/

1м.кв газрын төлбөрийн хэмжээ

Газрын суурь үнэлгээнээс Газрын төлбөрийн тухай хуульд заасан үзүүлэлтэд нийцүүлэн авсан хуулийн заалт   

1-р бүс

Итгэлцүүр /хувь/

Төлбөрийн хэмжээ /төг/

5

Уурхайн газар /Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.18-д заасан газар/

Ашиглалт, олборлолт явуулж буй талбай

40 000 000

0,2

16,0

Газрын төлбөрийн тухай хуулийн 7.4-д заасны дагуу ойр орших улс, аймгийн зэрэглэлтэй хот болох Хэнтий аймгийн Өндөрхаан сумын 6-р бүсэд хамааруулан хоёр дахин өсгөж тооцсон.

Уул уурхайн үйлдвэрлэлийн барилга, байгууламж

16 000 000

0,1

1,6

Газрын төлбөрийн тухай хуулийн 7.4, Газар зохион байгуулалт геодези зураг зүйн газрын даргын 2018 оны А/187 дугаар тушаалын 3.5.3 дахь хэсгийг үндэслэн тооцсон.

Ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл олгосон нийт талбай

16 000 000

0,1

1,6

Газрын төлбөрийн тухай хуулийн 7.4, Газар зохион байгуулалт геодези зураг зүйн газрын даргын 2018 оны А/187 дугаар тушаалын 3.5.1 дэх хэсгийг үндэслэн тооцсон.

7

Ойн сан бүхий газар

Ойн сан бүхий газар нутагт зохих хууль тогтоомж, гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар

40 000 000

0,1

8,0

Газрын төлбөрийн тухай хуулийн 7.5-д заасны дагуу ойр орших улс, аймгийн зэрэглэлтэй хот болох Хэнтий аймгийн Өндөрхаан сумын 6-р бүсэд хамааруулан хоёр дахин өсгөж тооцсон.

8

Усан сан бүхий газар

Усан сан бүхий газар нутагт зохих хууль тогтоомж, гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар

40 000 000

0,1

8,0

Газрын төлбөрийн тухай хуулийн 7.5-д заасны дагуу ойр орших улс, аймгийн зэрэглэлтэй хот болох Хэнтий аймгийн Өндөрхаан сумын 6-р бүсэд хамааруулан хоёр дахин өсгөж тооцсон.