Хэвлэх DOC Татаж авах

ДОРНОГОВЬ АЙМАГ

АЙРАГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

 

2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр                                                                                                                  Дугаар 04/11                                                                                                                             Дорноговь аймаг, Айраг сум

          

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь хэсгийн “д” заалт, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.“Сумын газрын үнэлгээний бүсчлэл, газрын төлбөрийн хувь, хэмжээг тогтоох тухай” иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 03/07 дугаар тогтоолын 5 дугаар хавсралтын 5, 7, 8 дугаар хэсэгт заасан ангилалын газрын төлбөрийн хувь, хэмжээг 1 дүгээр хавсралтад зааснаар тус тус өөрчилөн баталсугай.

2.Энэхүү тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтэлсэний дараа өдрөөс эхлэн дагаж мөрдөн, олон нийтэд сурталчилан таниулж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулан ажиллахыг сумын Засаг даргын үүрэг гүйцэтгэгч /Л.Мөнхжаргал/-д даалгасугай.

 

ДАРГА                                         Б.ТУУЛАЙХҮҮ

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны

12 дугаар сарын 12-ны өдрийн 04/11 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралт

 

АЙРАГ СУМЫН ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ БҮСЧЛЭЛИЙН 1 М.КВ ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХУВЬ, ХЭМЖЭЭ

Ангилал

Газар ашиглалтын зориулалт

1 га газрын суурь үнэлгээ /төг/

1м.кв газрын төлбөрийн хэмжээ

1-р бүс

 

Газрын суурь үнэлгээнээс Газрын төлбөрийн тухай хуульд заасан үзүүлэлтэд нийцүүлэн авсан хуулийн заалт

Итгэлцүүр

/хувь/

Төлбөрийн

хэмжээ

/төг/

1

Уурхайн газар /Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.18 д заасан газар/

Ашиглалт, олборлолт явуулж буй талбай

60,000,000.0

0.3

36.0

Хуулийн 7.1.1, 7.4-д заасны дагуу ойр орших улс, аймгийн зэрэглэлтэй хот болох Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 6-р бүсэд хамааруулан хоёр дахин өсгөж тооцсон.

2

50,000,000.0

0.3

30.0

Хуулийн 7.1.1, 7.4-д заасны дагуу ойр орших улс, аймгийн зэрэглэлтэй хот болох Дорноговь аймгийн Сайншанд сумын 7-р бүсэд хамааруулан хоёр дахин өсгөж тооцсон.

3

Уул уурхайн үйлдвэрлэлийн барилга, байгууламж

16,000,000

0.2

3.2

Хуулийн 7.4, ГЗБГЗЗГазрын даргын 2018 оны А/187 дугаар тушаалын 3.5.3 дахь хэсгийг үндэслэн тооцсон.

4

Нөөц газар

16,000,000

0.1

1.6

Хуулийн 7.4, 7.1.3 дах хэсэг, ГЗБГЗЗГазрын даргын 2018 оны А/187 дугаар тушаалын 3.5.1 дэх хэсгийг үндэслэн тооцсон.

5

Ойн сан бүхий газар

Ойн сан бүхий газар нутагт зохих хууль тогтоомж, гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар

60,000,000.0

0.3

36.0

Хуулийн 7.1.1, 7.4-д заасны дагуу ойр орших улс, аймгийн зэрэглэлтэй хот болох Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 6-р бүсэд хамааруулан хоёр дахин өсгөж тооцсон.

6

50,000,000.0

0.3

30.0

Хуулийн 7.1.1, 7.4-д заасны дагуу ойр орших улс, аймгийн зэрэглэлтэй хот болох Дорноговь аймгийн Сайншанд сумын 7-р бүсэд хамааруулан хоёр дахин өсгөж тооцсон.

7

Усан сан бүхий газар

Усан сан бүхий газар нутагт зохих хууль тогтоомж, гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж.

байгууллагын газар

60,000,000.0

0.3

36.0

Хуулийн 7.1.1, 7.4-д заасны дагуу ойр орших улс, аймгийн зэрэглэлтэй хот болох Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 6-р бүсэд хамааруулан хоёр дахин өсгөж тооцсон.

8

50,000,000.0

0.3

30.0

Хуулийн 7.1.1, 7.4-д заасны дагуу ойр орших улс, аймгийн зэрэглэлтэй хот болох Дорноговь аймгийн Сайншанд сумын 7-р бүсэд хамааруулан хоёр дахин өсгөж тооцсон.