Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛС

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр                                                                                                                                Дугаар 434                                                                                                                                   Улаанбаатар хот

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ 2019 ОНЫ 02 ДУГААР ТОГТООЛООР БАТАЛСАН “ДААТГАЛЫН БАГЦ ДҮРЭМ”-ИЙН

НЭГДҮГЭЭР ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.1 дэх заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 02 дугаар тогтоолоор баталсан “Даатгалын багц дүрэм”-ийн нэгдүгээр хавсралт “Даатгалын, даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг авах хүсэлт гаргахад бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт болон даатгагч, даатгалын мэргэжлийн оролцогчид тавигдах шаардлага, дагаж мөрдөх үзүүлэлт”-ийн 2, 4, 5 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай зүйл, хэсэг, заалтыг тус тус нэмсүгэй.

1/ 2 дугаар зүйлд 2.3, 2.4 дэх хэсэг:

“2.3. Энэ журмын 2.2 дахь хэсэгт зааснаас гадна Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийн үнэлгээ, эрсдэлийн удирдлагын хөтөлбөрийг баталж Санхүүгийн зохицуулах хороонд ирүүлнэ.”

“2.4. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль, холбогдох журмын хэрэгжилтэд хяналт тавих эрх бүхий албан тушаалтныг томилсон тушаалыг Санхүүгийн зохицуулах хороонд ирүүлнэ.”

2/ 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт 4.2.3.ё дахь заалт:

“4.2.3.ё. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх шинэчилсэн эрсдэлийн үнэлгээ, эрсдэлийн удирдлагын хөтөлбөрийг боловсруулсан байх”

3/ 4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт 4.7.4 дэх заалт:

“4.7.4. Даатгалын хэлбэр, бүтээгдэхүүн шинээр бүртгүүлэх тохиолдолд тухайн бүтээгдэхүүний Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийн үнэлгээг хийсэн байна”.

2.Журмын 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5.1.1 дэх заалтад “Даатгалын тухай хууль” гэсний дараа “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль” гэж нэмсүгэй.  

3.Журмын 4 дүгээр зүйлийн 4.7.4 дэх заалтын дугаарыг “4.7.5” гэж, 4.7.5 дахь заалтын дугаарыг “4.7.6” гэж, 4.7.6 дахь заалтын дугаарыг “4.7.7” гэж, 4.7.7 дахь заалтын дугаарыг “4.7.8” гэж, 4.7.8 дахь заалтын дугаарыг “4.7.9” гэж, 4.7.9 дэх заалтын дугаарыг “4.7.10” гэж, 4.7.10 дахь заалтын дугаарыг “4.7.11” гэж, 4.7.11 дэх заалтын дугаарыг “4.7.12” гэж, 4.7.12 дахь заалтын дугаарыг “4.7.13” гэж тус тус өөрчлөн найруулсугай.

4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, олон нийтэд мэдээлэхийг Ажлын алба /Т.Жамбаажамц/-нд даалгасугай. 

                                                                                                               ДАРГА                                                                                         Д.БАЯРСАЙХАН