Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛС

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр                                                                                                                     Дугаар 438                                                                                                                                               Улаанбаатар хот

ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, Захиргааны ерөнхий хуулийн 63 дугаар зүйлийн 63.1, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.1 дэх заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 339 дүгээр тогтоолоор баталсан “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр банкнаас бусад мэдээлэх үүрэгтэй этгээдэд зайны болон газар дээрх хяналт шалгалт хийх журам”-д дор дурдсан агуулгатай бүлэг, хэсэг, заалтыг тус тус нэмсүгэй.

1/ 2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт 2.2.3 дахь заалт, 2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт 2.3.3 дахь заалт:

“2.2.3.Өгсөн үүрэг даалгаврыг шалгах үзлэг”

“2.3.3.Өгсөн үүрэг даалгаврыг шалгах үзлэг”

2/ “Ес1. Эрсдэлийн үнэлгээ” дэх бүлэг:

“91.1.Санхүүгийн зохицуулах хороо нь мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны эрсдэлийн үнэлгээг зохицуулалтын байгууллагуудын хүрээнд дараах төрлөөр хийж гүйцэтгэнэ.”

“91.1.1.Салбарын эрсдэлийн үнэлгээ”

“91.1.2.Мэдээлэх үүрэгтэй этгээд тус бүрийн эрсдэлийн үнэлгээ ”

“91.2.Энэ журмын 91.1 дэх хэсэгт заасан эрсдэлийг үнэлэх аргачлал, матриц, улирал бүр ирүүлэх тайлан мэдээний загварыг Хорооны дарга батлана.”

“91.3.Салбарын эрсдэлийн үнэлгээнд тухайн салбарын өөрийнх нь эрсдэл, эмзэг байдал, анхаарах асуудлыг хамруулсан байна.”

“91.4.Мэдээлэх үүрэгтэй этгээд тус бүрийн эрсдэлийн үнэлгээнд харилцагч, бүтээгдэхүүн, үйлчилгээ, хүргэх арга, хэлбэр, газар зүйн байршлын эрсдэлт нөхцөлийг хамруулсан байна.”

“91.5.Эрсдэлийн үнэлгээг 2 жил тутам үнэлж, дүгнэлтийн талаарх танилцуулгыг Хорооны хуралдаанд мэдээлнэ.”

“91.6.Энэ журмын 91.2 дахь хэсэгт зааснаар мэдээлэх үүрэгтэй этгээдээс сар болгоны 10-ны өдөр хавсралтаар баталсан тайлангийн загварын дагуу авч байгууллага тус бүрийн эрсдэлийн хувийн хэргийг бүрдүүлэн, шинэчилнэ.”

“91.7.Энэ журмын 91.1 дэх хэсэгт заасан эрсдэлийн үнэлгээ, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулиар баталсан дотоод хяналтын хөтөлбөр зэрэгт суурилан зайны болон газар дээрх хяналт шалгалтын давтамж, цар хүрээг тодорхойлно.”

2. Мөн журмын 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

1/ 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэг:

“3.4.Тайланд үндэслэн хийх хяналт шалгалт болон эрсдэлийн үнэлгээний дүгнэлтийг тухай бүр Санхүүгийн зохицуулах хорооны удирдлагад, шаардлагатай тохиолдолд Хорооны хуралдаанд танилцуулга хийнэ.”

3.Мөн журмын 3.5 дахь хэсгийг хассугай.

4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, олон нийтэд мэдээлэхийг Ажлын алба /Т.Жамбаажамц/-нд даалгасугай.

 

ДАРГА                                                                     Д.БАЯРСАЙХАН