Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2020 оны 01 сарын 17 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот

    АЖ АХУЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 15.21 дэх хэсэг нэмсүгэй:

“15.21.Санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйл ажиллагааны чиглэлээр:

15.21.1.үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаа;

15.21.2.үл хөдлөх эд хөрөнгө  зуучлалын  байгууллагын үйл ажиллагаа.”

Хэвлэх

2 дугаар зүйл.Энэ хуулийг Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА                                                             Л.ЭНХ-АМГАЛАН