Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2020 оны 01 сарын 17 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот

  УСНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

            1 дүгээр зүйл.Усны тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах зүйл нэмсүгэй:

1/91 дүгээр зүйл:

Хэвлэх

            “91 дүгээр зүйл.Усны үндэсний зөвлөл

            91.1.Усны аюулгүй байдлыг хангахад чиглэсэн бодлогын зөвлөмж өгөх, мэдээлэл харилцан солилцох үүрэг бүхий Усны үндэсний зөвлөл байна.

            91.2.Усны үндэсний зөвлөлийн дарга нь Монгол Улсын Ерөнхий сайд, нарийн бичгийн дарга нь байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн байна.

            91.3.Усны үндэсний зөвлөл нь орон тооны бус байх бөгөөд зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлтэй зөвшилцөж Монгол Улсын Ерөнхий сайд батална.”

2/161 дүгээр зүйл:

Хэвлэх

            “161 дүгээр зүйл.Усны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын бүрэн эрх

            161.1.Байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний эрхлэх асуудлын хүрээнд усны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага ажиллана.

            161.2.Усны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага ус ашиглагч, хэрэглэгч, хангагч байгууллагыг усны талаарх мэргэжил, арга зүйн нэгдсэн удирдлагаар хангана.

            161.3.Усны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага сав газрын захиргаа, аймаг, нийслэлийн байгаль орчны алба, хөдөө аж ахуйн мэргэжилтэн болон сум, дүүргийн байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагчийг усны талаарх мэргэжил, арга зүйн удирдлагаар хангана.

            161.4.Усны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага усны асуудлаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

            161.4.1.улсын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөний төсөл боловсруулах, уг төлөвлөгөөний хэрэгжилтийг зохион байгуулах;

               161.4.2.усны хайгуул, зураг төсөл, судалгааны төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх, хайгуул, судалгааны ажлын явцад хяналт тавих;

               161.4.3.усны ашиглах боломжит нөөцийн хэмжээг сав газрын хэмжээнд ашиглалтын зориулалт бүрээр тогтоон боловсруулж мөрдүүлэх, хяналт тавих;

          161.4.4.энэ хуулийн 4.9-д заасан ашиглах боломжит нөөцийн дээд хязгаарыг тогтоох санал боловсруулах, мөрдүүлэх, хяналт тавих;

               161.4.5.улсын усны мэдээллийн санг бүрдүүлж хөтлөх, усны төлөв байдалтай холбоотой мэдээллээр иргэн, хуулийн этгээдийг хангах;

  161.4.6.улсын усны тоо бүртгэл, статистикийн мэдээллийг нэгтгэн боловсруулах, усны нөөц, ус ашиглалтын тайланг улсын хэмжээнд нэгтгэн гаргах;

               161.4.7.усны экологи-эдийн засгийн үнэлгээ, усны үнэ, тариф тогтоох чиглэлээр судалгаа хийх аргачлал, зааврыг боловсруулах, усны нөөцөд учруулсан хохирлыг тооцох;

            161.4.8.ус хэмнэх, хаягдал усыг цэвэрлэх, дахин ашиглах техникийн нөхцөл, стандартыг дэвшилтэт технологи, шинжлэх ухааны ололтод тулгуурлан боловсруулж, хэрэгжилтэд хяналт тавих;

                 

               161.4.9.энэ хуулийн 28.4-т заасны дагуу гаргасан ус ашиглах дүгнэлт, 28.6-д заасан ус ашиглах зөвшөөрөл, 28.11-д заасан гэрээнд хяналт тавих;

               161.4.10.голын голдирлыг өөрчлөх, урсацад тохируулга хийх, шилжүүлэн ашиглах, усны барилга байгууламж барих, усны сан бүхий газрын ашиглалтын төсөлд дүгнэлт гаргах;

               161.4.11.стратегийн томоохон орд газарт цооног өрөмдөх, ус ашиглах судалгаа хийхэд дүгнэлт гаргах;

               161.4.12.ган, цөлжилт, хуурайшилтын үед усны нөөц хомсдох, бохирдсон тохиолдолд тухайн сав газарт ус ашиглагчийн ашиглах усыг хуваарилах, хязгаарлах, ус, түүний орчныг нөхөн сэргээх зорилгоор ус ашиглахыг тодорхой хугацаагаар түр хориглох;

               161.4.13.бэлчээрийн усжуулалт, услалтын систем барих ажлын хайгуул, судалгаа, зураг төсөлд дүгнэлт гаргах;

               161.4.14.бэлчээрийг усжуулах зориулалтаар инженерийн хийцтэй худаг байгуулах, уст цэг тогтоох хайгуулын ажлыг улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх төлөвлөгөөг боловсруулах;

               161.4.15.хуульд заасан бусад бүрэн эрх.”

Хэвлэх

            2 дугаар зүйл.Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.6 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

                        “17.1.6.ус ашиглах зорилгоор цооног өрөмдөх, худаг гаргах, суваг хоолой татах тухай иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлтийг хүлээн авч, усны нөөцийн менежментийн төлөвлөгөөг үндэслэн энэ хуулийн 28.4-т заасны дагуу ус ашиглуулах дүгнэлт гаргах, улсын нөөцөд бүртгэгдсэн рашааныг эмчилгээ-сувилгаа, үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ашиглах талаар дүгнэлт гаргах, мэдээллийн санд оруулж бүртгэх;”

Хэвлэх

            3 дугаар зүйл.Усны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.7 дахь хэсэг, 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийн “Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага” гэснийг “Усны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага” гэж, 7 дугаар зүйлийн 7.4, 7.5 дахь хэсэг, 18 дугаар зүйлийн 18.1.2, 18.1.5 дахь заалт, 28 дугаар зүйлийн 28.4 дэх хэсгийн “байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага” гэснийг “усны асуудал хариуцсан  төрийн захиргааны байгууллага” гэж, 17 дугаар зүйлийн 17.1.4 дэх заалтын “байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад” гэснийг “усны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад” гэж, 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, 28 дугаар зүйлийн 28.15 дахь хэсгийн “байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын” гэснийг “усны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын” гэж, 28 дугаар зүйлийн 28.7 дахь хэсгийн “байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар” гэснийг “усны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаар” гэж тус тус өөрчилсүгэй. 

            4 дүгээр зүйл.Усны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1 дэх заалтын “нэгтгэн боловсруулж” гэснийг хассугай.

            5 дугаар зүйл.Усны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.5 дахь заалт, 10 дугаар зүйлийн 10.1.14, 10.1.15, 10.1.16, 10.1.17, 10.1.18, 10.1.19, 10.1.20, 10.1.21, 10.1.22, 10.1.23, 10.1.24, 10.1.26, 10.1.27 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА                                                             Л.ЭНХ-АМГАЛАН