Хэвлэх DOC Татаж авах

ДОРНОГОВЬ АЙМАГ

САЙХАНДУЛААН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр                                                                                                                 Дугаар 2/10                                                                                                                 Дорноговь аймаг, Сайхандулаан сум

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 “д” заалт, Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолыг үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.“Сумын газрын үнэлгээний зэрэглэл /бүс/, газрын төлбөрийн хувь, хэмжээг тогтоох тухай” сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 11/07 дугаар тогтоолын 5 дугаар хавсралтын 5, 7, 8 дугаар хэсэгт заасан ангиллын газрын төлбөрийг хувь, хэмжээг хавсралтад зааснаар тус тус өөрчилсүгэй.

2.Энэхүү тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтэлсний дараа өдрөөс эхлэн дагаж мөрдөн, олон нийтэд сурталчлан таниулж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж ажиллахыг сумын Засаг дарга /Б.Эрдэнэжаргал/-д даалгасугай.

ДАРГА                       Д.БААСАНЖАВ

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын

 2019 оны 2/10 дугаар тогтоолын хавсралт

САЙХАНДУЛААН СУМЫН ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ БҮСЧЛЭЛИЙН 1 М.КВ ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХУВЬ, ХЭМЖЭЭ

Ангилал

Газар ашиглалтын зориулалт

 1 га газрын суурь үнэлгээ /төг/

1м.кв газрын төлбөрийн хэмжээ

Газрын суурь үнэлгээнээс Газрын төлбөрийн тухай хуульд заасан үзүүлэлтэд нийцүүлэн авсан хуулийн заалт

1-р бүс

Итгэлцүүр /хувь/

Төлбөрийн хэмжээ /төг/

1

Уурхайн газар /Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.18-д заасан газар/

Ашиглалт, олборлолт явуулж буй талбай

60,000,000.0

0.2

24.0

Хуулийн 7.1.1, 7.4-д заасны дагуу ойр орших улс, аймгийн зэрэглэлтэй хот болох Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 6-р бүсэд хамааруулан хоёр дахин өсгөж тооцсон.

50,000,000.0

0.2

20.0

Хуулийн 7.1.1, 7.4-д заасны дагуу ойр орших улс, аймгийн зэрэглэлтэй хот болох Дорноговь аймгийн Сайншанд сумын 7-р бүсэд хамааруулан хоёр дахин өсгөж тооцсон.

Уул уурхайн үйлдвэрлэлийн барилга, байгууламж

16,000,000

0.3

4.8

Хуулийн 7.4, ГЗБГЗЗГазрын даргын 2018 оны А/187 дугаар тушаалын 3.5.3 дэх хэсгийг үндэслэн тооцсон.

Нөөц газар

16,000,000

0.1

1.6

Хуулийн 7.4, 7.1.3 дах хэсэг, ГЗБГЗЗГазрын даргын 2018 оны А/187 дугаар тушаалын 3.5.1 дэх хэсгийг үндэслэн тооцсон.

2

Ойн сан бүхий газар

Ойн сан бүхий газар нутагт зохих хууль тогтоомж, гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар

60,000,000.0

0.3

   36

Хуулийн 7.1.1, 7.4-д заасны дагуу ойр орших улс, аймгийн зэрэглэлтэй хот болох Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 6-р бүсэд хамааруулан хоёр дахин өсгөж тооцсон.

50,000,000.0

0.3

   30.0

Хуулийн 7.1.1, 7.4-д заасны дагуу ойр орших улс, аймгийн зэрэглэлтэй хот болох Дорноговь аймгийн Сайншанд сумын 7-р бүсэд хамааруулан хоёр дахин өсгөж тооцсон.

3

Усан сан бүхий газар

Усан сан бүхий газар нутагт зохих хууль тогтоомж, гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар

60,000,000.0

0.3

   36.0