Хэвлэх DOC Татаж авах

ДУНДГОВЬ АЙМАГ

ГУРВАНСАЙХАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

 

2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр                                                                                                                  Дугаар 45                                                                                                                                                               Суугаант

 

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь хэсгийн “д” заалт, 25 дугаар зүйлийн 25.4 дэх заалт, Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх заалт, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь заалт, 7 дугаар зүйлийн 4, 5 дахь заалтууд, Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.“Сумын газрын үнэлгээний бүсчлэл, газрын төлбөрийн хувь, хэмжээг тогтоох тухай” сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 24 дүгээр тогтоолын 02 дугаар хавсралтын уурхайн газрын төлбөрийн хувь, хэмжээг хавсралтад зааснаар өөрчлөлт оруулсугай.

2.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 24 дүгээр тогтоолын 02 дугаар хавсралтад ойн болон усан сан бүхий газрын төлбөрийн хувь хэмжээг нэмэлтээр оруулсугай.

3.Энэхүү тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтэлсний дараа өдрөөс эхлэн дагаж мөрдөн, олон нийтэд сурталчлан таниулж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж ажиллахыг сумын Засаг дарга /Л.Өлзийбат/-д даалгасугай.

4.Энэхүү өөрчлөлттэй холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 24 дүгээр тогтоолын 02 дугаар хавсралтын уурхайн газрын төлбөрийг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

ДАРГА                             Р.СҮХБААТАР

 

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын

 2019 оны 45 дугаар тогтоолын хавсралт

Гурвансайхан сумын нутаг дэвсгэрийн үнэлгээний бүсчлэлд газар эзэмших, ашиглах зориулалтын ангилал,

1 нэгжид ноогдуулах газрын төлбөрийн хувь хэмжээний өөрчлөлт

Үндсэн ангилал

Код /Lcode1/

Ангиллын түвшин -1

Ангиллын түвшин -2 /ашиглалтын зориулалт/

Суурь үнэ /төгрөг/

Итгэлцүүр

Газрын төлбөрийн хэмжээ

Хуулийн үндэслэл

Тайлбар

1 га /төгрөг/

1 м.кв /төгрөг/

Хот, тосгон бусад сууриын газар

1

Уурхайн газар

Ашиглалт олборлолт явуулж буй талбай

40,000,000

0.4

320,000

32

Монгол Улсын Газрын төлбөрийн тухай хуулийн 7.4 дэх заалт, Засгийн газрын 2018 оны 182 тоот тогтоолыг тус тус үндэслэв.

иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 24 дүгээр тоот тогтоолын 02 дугаар хавсралтын уул уурхайн ангилалын түвшин өөрчлөлт оруулах

Уул уурхайн үйлдвэрлэлийн барилга байгууламж

16,000,000

0.3

48,000

4.8

Нөөц газар

16,000,000

0.3

48,000

4.8

Ойн сан бүхий газар

2

Ойн сан бүхий газар

Мод үржүүлгийн газар, ой модоор бүрхэгдсэн, заган ойгоор бүрхэгдсэн газар таримал ой

40,000,000

0.1

80,000

8

Засгийн газрын 2018 оны 182 тоот тогтоолыг үндэслэв.

Нэмэлтээр оруулах

Усан сан бүхий газар

3

Усан сан бүхий газар

Нуур цөөрөм, тойром, , булаг, шанд

40,000,000

0.1

80,000

8

Нэмэлтээр оруулах