Хэвлэх DOC Татаж авах

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

 

2020 оны 3 дугаар сарын 11-ний өдөр                                                              Дугаар 121                                                                        Улаанбаатар хот

 

ТОГТООЛ, ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, 6.1.5, 6.3.5, Улсын Их Хурлын 2006 оны 45 дугаар тогтоолоор баталсан “Санхүүгийн зохицуулах хорооны дүрэм”-ийн 5.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 211 дүгээр тогтоолд дор дурдсан агуулга бүхий зургаадугаар хавсралт нэмсүгэй:

 

Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны

7 дугаар сарын 8-ны 211-р тогтоолын

 зургаадугаар хавсралт

 

ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГӨ ЗУУЧЛАЛЫН БАЙГУУЛЛАГААС

ТӨВЛӨРҮҮЛЭХ ЗОХИЦУУЛАЛТЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨЛСНИЙ ХЭМЖЭЭ

 

Зохицуулалттай үйлчилгээ

Үйлчилгээний хөлс

Хугацаа

 

НЭГ. Тусгай зөвшөөрөл

1.1

Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх

300,000.00 төгрөг

Жил бүр

 

ХОЁР. Тусгай зөвшөөрөлтэй холбоотой бусад үйлчилгээ

2.1

Улаанбаатар хотод салбар нээх зөвшөөрөл

100,000.00 төгрөг

Тухай бүр

2.2

Орон нутагт салбар нээх зөвшөөрөл

20,000.00 төгрөг

Тухай бүр

2.3

Оноосон нэр өөрчлөх зөвшөөрөл

100,000.00 төгрөг

Тухай бүр

2.4

Тусгай зөвшөөрөл сэргээх

100,000.00 төгрөг

Тухай бүр

2.5

Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, гэрчилгээний хавсралт солих, шинэчлэх, нөхөн олгох

100,000.00 төгрөг

Тухай бүр

 

2.Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 211 дүгээр тогтоолын 1 дэх заалтын “... тавдугаар хавсралтаар” гэсний дараа “Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагаас төвлөрүүлэх зохицуулалт үйлчилгээний хөлсийг зургаадугаар хавсралтаар” гэж нэмсүгэй.

3.Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 211 дүгээр тогтоолын 5 дугаар хавсралтаар баталсан “Зохицуулалтын үйлчилгээний хөлсийг төвлөрүүлэх журам”-ийн 3.3 дахь хэсгийн “... 1, 2, 3, 4 дүгээр” гэснийг “... 1, 2, 3, 4, 6 дугаар” гэж өөрчилсүгэй.

4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, олон нийтэд мэдээлэхийг Ажлын алба /Т.Жамбаажамц/-нд даалгасугай.

 

ДАРГА                                                           Д.БАЯРСАЙХАН