Хэвлэх DOC Татаж авах

ДУНДГОВЬ АЙМАГ

ДЭЛГЭРХАНГАЙ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр                                                                                                                   Дугаар 58                                                                                                                                                         Хашаат           

 

УУРХАЙН ГАЗРЫН ТӨЛБӨРТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын “д” 25 дугаар зүйлийн 25.4, Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 7 дугаар зүйлийн 4, 5 дахь заалтууд, Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Сумын газрын үнэлгээний бүсчлэл, газрын төлбөрийн хувь, хэмжээг тогтоох тухай" сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 26 дугаар тогтоолын 02 дугаар хавсралтын уурхайн газрын төлбөрийн хувь, хэмжээг хавсралтад зааснаар өөрчлөлт оруулан баталсугай.

2.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 26 дугаар тогтоолын 02 дугаар хавсралтад ойн болон усан сан бүхий газрын төлбөрийн хувь хэмжээг нэмэлтээр оруулсугай.

3.Энэхүү тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтэлсний дараа өдрөөс эхлэн дагаж мөрдөн, олон нийтэд сурталчлан таниулж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж ажиллахыг сумын Засаг дарга (О.Батчулуунд)-д даалгасугай.

4.Тогтоолын өөрчлөлттэй холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 26 дугаар тогтоолын 02 дугаар хавсралтын уурхайн газрын төлбөрийг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

ДАРГА                                                     Т.УРАНБИЛЭГ

 

 

Сумын ИТХ-ын Төлөөлөгчдийн 2019 оны 58 дугаар тогтоолын хавсралт

 

Дэлгэрхангай сумын нутаг дэвсгэрийн үнэлгээний бүсчлэлд газар эзэмших,

ашиглах зориулалтын ангилал, 1 нэгжид ноогдуулах

газрын төлбөрийн хувь хэмжээний өөрчлөлт

 

Үндсэн ангилал

Код /Lcode1/

Ангиллын түвшин 1

Ангиллын түвшин 2
/ашиглалтын зориулалт/

Суурь үнэ /төгрөг/

Итгэлцүүр

Газрын төлбөрийн хэмжээ

Хуулийн үндэслэл

 

 

Тайлбар

1 га /төгрөг/

1 м.кв /төгрөг/

Хот, тосгон, бусад суурины газар

1

Уурхайн газар

Ашиглалт, олборлолт явуулж буй талбай

40,000,000

0,2

160,000

16

Монгол Улсын Газрын төлбөрийн тухай хуулийн 7.4 дэх заалт, ЗГ-ын 2018 оны 182 тоот тогтоолыг тус тус  үндэслэв.

Иргэдийн Төлөөлөгдийн Хурлын 2018 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 26 дугаар тоот тогтоолын 02 дугаар хавсралтын уул уурхайн ангилалын түвшин өөрчлөлт оруулах

 

Уул уурхайн үйлдвэрлэлийн барилга, байгууламж

16,000,000

0.3

48,000

4.8

Нөөц газар

16,000,000

0.1

16,000

1.6

Ойн сан бүхий газар

1

Ойн сан бүхий газар

Мод үржүүлгийн газар. ой модоор бүрхэгдсэн, заган ойгоор бүрхэгдсэн газар таримал ой

40,000,000

0,1

80,000

8

Засгийн газрын 2018 оны 182 тоот тогтоолыг үндэслэв.

Нэмэлтээр оруулах

Усан сан бүхий газар

1

Усан сан бүхий газар

Нуур цөөрөм, тойром, булаг, шанд

40,000,000

0,1

80,000

8

Нэмэлтээр

оруулах