Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛС

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр                                                                                                                      Дугаар 183                                                                                                                                      Улаанбаатар  хот

 

ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, Захиргааны ерөнхий хуулийн 63 дугаар зүйлийн 63.1, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.1 дэх заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны  339  дүгээр тогтоолоор баталсан “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр банкнаас бусад мэдээлэх үүрэгтэй этгээдэд зайны болон газар дээрх хяналт шалгалт хийх журам”-д дор дурдсан агуулгатай заалтыг нэмсүгэй.

1/ 6 дугаар зүйлийн 6.2.4 дэх заалт

“6.2.4. хориг арга хэмжээний болон хууль тогтоомжоор хүлээсэн үүргийн хэрэгжилтийг “Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх санхүүгийн зорилтот хориг арга хэмжээг хэрэгжүүлэх үйл ажиллагааны аргачлал”-д заасан үндэслэл”

2.Энэхүү тогтоолын 1-д заасан журмын 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсгийн “4.1.7” гэснийг “4.1.8” гэж өөрчилсүгэй. 

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, олон нийтэд мэдээлэхийг Ажлын алба /Т.Жамбаажамц/-нд даалгасугай. 

 

 

ДАРГА                                  Д.БАЯРСАЙХАН