Хэвлэх DOC Татаж авах

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр                                                                                                                     Дугаар А/66                                                                                                                                                     Улаанбаатар хот

ТАЙЛАНГИЙН МАЯГТ, ХАВСРАЛТ МЭДЭЭ,

НӨХӨХ ЗААВАРТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.2, 8.4, Татварын ерөнхий хуулийн 77 дугаар зүйлийн 77.7.3, Захиргааны ерөнхий хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, Хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх тухай хуулийн 4 дүгээр зүйлийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Татварын ерөнхий газрын даргын 2020 оны А/48 дугаар тушаалаар батлагдсан “Тайлангийн маягт, хавсралт мэдээ, нөхөх заавар”-т доор дурдсан агуулгатай нэмэлт оруулсугай.

1.1.Цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого, шууд бус орлогод ногдуулан суутгасан албан татварын тайлангийн маягтын 37 дугаар мөрөнд “Хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх тухай хуулийн дагуу чөлөөлөгдөх албан татвар”, 38 дугаар мөрөнд “Төлбөл зохих нийт албан татвар”

1.2.Цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого, шууд бус орлогод ногдуулан суутгасан албан татварын тайлангийн хавсралт мэдээ “Цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод ногдуулан суутгасан албан татварын мэдээ /ХМ-11(1)/”-ний 22 дугаар баганад “Албан татвараас чөлөөлөх /2020.04.01-2020.10.01/ хугацаанд”

1.3.“Цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого, шууд бус орлогод ногдуулан суутгасан албан татварын тайлангийн маягтыг нөхөх зааврын 18-д “Хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх тухай хуулийн дагуу чөлөөлөгдөх албан татвар буюу 37 дугаар мөрийн дүн нь Хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх тухай хуулийн дагуу Монгол Улсын иргэнд 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртлэх хугацаанд олгосон цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод ногдох албан татварыг чөлөөлсөн дүн байна. Энэ дүн нь “Цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод ногдуулан суутгасан албан татварын мэдээ /ХМ-11(1)/”-ний 22 дугаар баганын нийлбэр дүнтэй тэнцүү байна.”, 19-т “Төлбөл зохих нийт албан татвар буюу 38 дугаар мөрийн дүнг 36 дугаар мөрийн дүнгээс 37 дугаар мөрийн дүнг хасаж тодорхойлогдоно.”

2.Тушаалын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Татвар төлөгчид үйлчлэх газар /Д.Хүрэлчулуун/, Мэдээллийн технологийн төв /Х.Батбаяр/-д тус тус даалгасугай.

ДАРГА                                                       Б.ЗАЯАБАЛ