Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2020 оны 05 сарын 01 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот

ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГӨӨР БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 3.11 дэх хэсэг нэмсүгэй:

“3.11.Төрийн аудитын тухай хуульд заасан аудитад шинжээч оролцуулж, зөвлөх үйлчилгээ авах харилцааг энэ хуулиар зохицуулахгүй.”

Хэвлэх

2 дугаар зүйл.Энэ хуулийг Төрийн аудитын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Г.ЗАНДАНШАТАР