Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2020 оны 05 сарын 14 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот

  ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Зэвсэгт хүчний тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах заалт нэмсүгэй:

            1/3 дугаар зүйлийн 3.1.17 дахь заалт:

“3.1.17.“барилга-инженерийн цэрэг” гэж улсын онц чухал объект, Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, байгууллага, салбарын барилга, инженерийн байгууламжийг барих, сэргээн засварлах, дайн байлдааны болон гамшгийн дараах сэргээн босгох, дотоод, гадаадад хүмүүнлэгийн тусламж, энхийг дэмжих ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд оролцох цэргийн хүчнийг.”

            2/6 дугаар зүйлийн 6.2.11, 6.2.12 дахь заалт:

                        “6.2.11.бүтээн байгуулалтын ажилд оролцох;

            6.2.12.гадны кибер халдлага, түрэмгийллээс хамгаалах.” 

           

                        3/11 дүгээр зүйлийн 11.1.15 дахь заалт:

                        “11.1.15.зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд оролцуулах журмыг тогтоох.”

                        4/13 дугаар зүйлийн 13.1.13 дахь заалт:

“13.1.13.улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд шаардлагатай мэргэжилтэй ажилтан бэлтгэх, цэргийн алба хаагчдыг мэргэшүүлэх, мэргэжил эзэмшүүлэх сургалтыг зохион байгуулах журмыг мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй хамтран батална.”

           

Хэвлэх

2 дугаар зүйл.Зэвсэгт хүчний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

            “7.3.Зэвсэгт хүчин нь Зэвсэгт хүчний Жанжин штаб, төрлийн цэргийн командлал, барилга-инженерийн цэргийн удирдах байгууллага, төрөл, тусгай мэргэжлийн болон кибер аюулгүй байдлын, ар тал, техникийн нэгтгэл, анги, салбар, цэргийн цагдаа, эмнэлэг, хангалт үйлчилгээний байгууллага, иргэн-цэргийн харилцааг зохицуулах нэгжтэй байна.”

Хэвлэх

3 дугаар зүйл.Зэвсэгт хүчний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн “хуурай замын цэрэг, агаарын цэргээс” гэснийг “хуурай замын цэрэг, агаарын цэрэг, барилга-инженерийн цэрэг, кибер аюулгүй байдлын цэрэг болон тусгай хүчний цэргээс” гэж өөрчилсүгэй.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Г.ЗАНДАНШАТАР