Хэвлэх DOC Татаж авах

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙДЫН ТУШААЛ

 

2020 оны 05 сарын 26-ны өдөр                                                                                      Дугаар А/129                                                                                           Улаанбаатар хот

 

“Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон

хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил,

мэргэжлийн жагсаалт”-д нэмэлт оруулах тухай

 

            Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6 дахь хэсэг, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн хөдөлмөрийн нөхцөлийн хэмжилт, үнэлгээний тайлан, Зам тээврийн хөгжлийн яамны саналыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалаар батлагдсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт”-ын “Хөдөлмөрийн хүнд нөхцөл”-ийн 3 дахь хэсэгт “галт тэрэгний дарга”, “галт тэрэгний мастер-засварчин” гэж нэмсүгэй.

2.Энэхүү тушаалыг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж, холбогдох хуулийн заалтад дурьдсан болзолыг хангаж байгаа тохиолдолд тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтоохыг Нийгмийн даатгалын ерөнхий газар /Д.Зоригт/-т зөвшөөрсүгэй.

 

 

 

САЙД                                      С.ЧИНЗОРИГ