Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2020 оны 05 сарын 07 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот

    МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ОРДНЫ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Монгол Улсын Төрийн ордны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.4 дэх хэсгийн, 10 дугаар зүйлийн 10.6 дахь хэсгийн “Улсын Их Хурлын” гэсний дараах “Тамгын газрын” гэснийг тус тус хассугай.

2 дугаар зүйл.Энэ хуулийг Монгол Улсын Их Хурлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Г.ЗАНДАНШАТАР