Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2020 оны 07 сарын 07 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот

     ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 151 дүгээр зүйлийн 151.2 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

            “151.2.Эрүүл мэндийн даатгалын байгууллагын даргыг Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 183 дугаар зүйлд заасан журмын дагуу томилж, чөлөөлнө.”

Хэвлэх

2 дугаар зүйл.Энэ хуулийг 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдөр баталсан Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Г.ЗАНДАНШАТАР